Ихэнх нутгаар сэрүүснэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 9 секунд
Ихэнх нутгаар сэрүүснэ

Ихэнх нутгаар сэрүүснэ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Баян-Өлгий, Увсын нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө хүйтэрч  2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 10-15  градус  дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Шөнөдөөхур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно.  Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл  ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө хүйтэрч 5-7 градус дулаан байна.
2014 оны 10 дугаарсарын11-нээс 2014 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв:

11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна, 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

	 Дэлхий мартахгүй, хар мягмар гараг буюу 9 сарын 11
Дэлхий мартахгүй, хар мягмар гараг буюу 9 сарын 11
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.