Бодлого сөрсөн С.Амарсайхан Засгийн газрыг огцроход хүргэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 23 секунд
Бодлого сөрсөн С.Амарсайхан Засгийн газрыг огцроход хүргэлээ

Бодлого сөрсөн С.Амарсайхан Засгийн газрыг огцроход хүргэлээ

Засгаас явуулж байгаа бодлогоо ч ойлгодоггүй. Өөрийнхөө эрхэлж байгаа ажлаа ч ойлгодоггүй Шадар сайд С.Амарсайхан өөрөө зайлвал яасан юм. Энэ Засгийн газар Шадар сайдаа үтэр түргэн танхимаасаа явуулахгүй бол та нарыг татаж унагааж мэдэхээр ажиллаж байгааг юуны өмнө дуулгах хэрэгтэй.

Саяхан тэрбээр "Цемент үйлдвэрлэгчид үнээ буулгахгүй бол Хятадаас цемент оруулах зэрэг дараагийн арга хэмжээнүүдээ авна" хэмээн Засгийн газар, эрх баригчдынхаа бодлогын эсрэг дуугарчээ. Уг нь эрх баригчид нь “Шинэ сэргэлтийн бодлого” танилцуулж, хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж байгаа ч танхимынх нь нэг сайд ийн ярьж байгааг засгийнхаа эсрэг ажиллаж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Эсвэл С.Амарсайхан “Оюуны-Ундраа” тэргүүтэй хувийн компаниудаараа цемент оруулж ирж шахах гээд байгаа юм уу. Тэгвэл төрийн албыг өгөөд бизнесээ хийх хэрэгтэй биз дээ. Ерөөсөө бизнесийн суурьтай, хувийн ашиг сонирхолтой, тэндээс өсөж өндийсөн нөхдийг төрд ойртуулах нь ямар хортой болохыг нийгмийн олон асуудлаас харж болно. Бизнес гэснээс Замын-Үүдэд маш ноцтой асуудал үүсэж, тээвэрчид болон орон нутгийн иргэд Шадар сайд С.Амарсайханыг гол буруутан хэмээн үзэж байна.

Тодотговол, Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтод удаа дараа очиж ажил сайжруулж байна гээд яваад байсан улам ч дордуулж орхисон гэдгийг хэллээ. Тэрбээр нэгэн мэдээлэлдээ “Чингэлэг тээврийн тал дээр Хятадын талаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу явж байгаа” хэмээсэн ч нөхцөл байдал өөр байгааг орон нутгаас мэдээллээ. Хятадын тээвэрчид ч тэмцэл өрнүүлж эхэлж байгаагаас харахад Хятадын талаас тийм зөвлөмж өгөөгүй гэдгийг нотолж байна. Тэр ч бүү хэл “Гурван чингэлэг ачааны үнэ 270 сая төгрөгийн үнэд хүрсэн. Энд цэрэг цагдаагийн хамгаалалттай. Тусгай зохион байгуулалтай эрх мэдэлтнүүдийн бизнес явж байж магадгүй байна” гэдгийг Зам-Үүдээс жолооч Н.Ганбат бидэнд хэлсэн.

Одоогийн байдлаар Замын-Үүдэд цэрэг, цагдаа, тусгай хүчнийхэн ажиллаж, мөн яг чингэлэг тээврийн логистик дээр дотоодын гэрээт цэрэг оруулчихсан. Шахалт шантаажаас нь болж, томилолтгүй ажиллаж байгаа учраас арваад гэрээт алба хаагч ажлын байраа орхин явсныг ч тэр дуулгасан. Цэрэг, цагдаагаар сүрдүүлж байгаа хэрэг үү. Энэ чингэлэг тээврийн цаана Шадар сайдын бизнес эрх ашиг байна уу, хэнийх нь байна вэ гэдгийг олох хэрэгтэй. Засгийн газраас оролцоотой нугалаа байгааг тэмцэл өрнүүлж байгаа тээвэрчид ч ярьж байна.

Саяхан “Шадар сайд С.Амарсайханы заавраар явж байгаа” гэж хэлсэн Замын-Үүд сумын Тээврийн газрын даргыг нь халаад өөр нөхөр аваачаад тавьчихаж. Өөрийнхөө үгэнд ороогүй дарга нарыг халж, өөрсдийнхөө хүнийг тавьдаг, тэгээд бизнесээ хийдэг өнөөх л дүр зураг уу. Тэнд олон мянган тээвэрчдийн ажил амьдрал сүйрч байна. Тэднийг дагаж орон нутгийн иргэдийн амьжиргаа ч уруудлаа. Үнэхээр Шадар сайд С.Амарсайхан нарын хувийн эрх ашиг Замын-Үүдэд байхгүй бол энэ тээвэрчдийнхээ асуудлыг, орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг, цаашлаад энэ улс орныг бодож ажиллах шаардлага байгааг Замын-Үүдийн эгэл жирийн иргэдээс эхлээд энэ хүртэл явж ирсэн тээвэрчид хэлж байна. Зөвхөн дээрх хоёр асуудал, байр суурь нь Шадар сайд С.Амарсайханыг бүү хэл энэ Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан юм.

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга улс төрийн орогнол хүсээгүй ор үндэсгүй мэдээлэл
Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга улс төрийн орогнол хүсээгүй ор үндэсгүй мэдээлэл
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.