АН-ынхан Монголчуудыг монголд нь сайхан амьдруулж чадахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
АН-ынхан Монголчуудыг монголд нь сайхан амьдруулж чадахгүй

АН-ынхан Монголчуудыг монголд нь сайхан амьдруулж чадахгүй

4229 

АН-ынхан   ажиллах хүчийг гаднын улсуудад сургана гэж байгаа. Энэ ажлыг  УИХ-ын  дарга З.Энхболд эхлүүлж, энэ сарын эхээр Япон улсад айлчлахдаа 100 мянган  хүнийг тус улсад суралцуулахаар үзэглэсэн. Уг нь АН-ынхан “Монгол хүнийг Монголд нь  сайхан амьдруулъя” гэдэг уриатайгаар 2012 оны сонгуульд орж байлаа. Гэтэл сонгуулийн жилийн төгсгөлд “Бид Монголчуудыг Монголд нь сайхан амьдруулж чадахгүй учраас гадагшаа  гараарай” гэх ухааны юм яриад  байх  жишээтэй.

 Цаашилбал, 100 мянган хүнийг Япон улсад  дадлагажигчаар суралцуулна  хэмээн тоо зааж байгаа нь биеллээ олох магадлал багатай. Өөрөөр хэлбэл, Монголоос хэчнээн хүнийг дадлагажигчаар авах нь Засгийн газар нь биш, Японы үйлвэрүүдийн ажиллах хүчний хэрэгцээнээс шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, олны өмнө ярьж, гэрээнд үзэглэж байгаа ч бодит байдал дээр тийм ч олон хүнийг Япон руу гаргах боломжгүй байж мэдэх  юм. Нөгөө талаас АН-ынхан ийнхүү Монголчуудаа нутагт нь сайхан амьдруулж чадахгүй учраас олноор нь гадагш гаргахаар шийдсэн. Гэтэл эрх баригчид олон улсын харилцааны асуудлаа хүртэл улс төр, сонгуультай хутгасан нь тодорхой болж, Японы Элчин сайдын яамнаас мэдэгдэл  хүртэл гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл, бид Монголоос 100 мянган  хүнийг авч ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ёстой ичмээр ч дамшиг даа гэдэг шиг л юм болов. 

Эх сурвалж: Монгол Ардын Намын сонгуулийн штаб

 
 
 
 
 
Ирак “Исламын улс”-д 2300 байлдааны машинаа алджээ
Ирак “Исламын улс”-д 2300 байлдааны машинаа алджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.