Эротик зүүдний тайлал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 52 секунд
Эротик зүүдний тайлал

Эротик зүүдний тайлал

 
Бүгд л эротик зүүд зүүдэлдэг. Гол дүрд нь хэн тоглож байгаа нь хамаагүй. Брэд Питт ч бай, дээд давхарын залуу ч бай, огт танихгүй эр ч бай энэ бүхэнд ямар нэгэн шалтгаантай байдаг. Сэтгэл зүйчид эротик зүүд нь бидний жинхэнэ хүсэл, мөрөөдөл, айдсыг илэрхийлдэг гэж үздэг. Энэ бол чиний далд ухамсарын нэгэн илрэл.
Хэзээ ч үгүй… гэх хүнтэйгээ сексдэж буйгаар зүүдлэх. Хөгшин захиралтайгаа секс хийж буйгаар эсвэл хамгийн сайн найзтайгаа. Пааххх… Чиний далд ухамсарт буй хүсэл чинь гарч ирж байна гэж бодож байна уу? Ингэж зүүдлэх нь огтхон ч аймшигтай зүйл биш.
 
Ийм зүүдний тайлал: зүүднийхээ гол баатрын ямар нэгэн зан чанарыг чи хүндэтгэж үздэг, эсвэл түүний ямар нэгэн чадварыг өөртөө хөгжүүлэхийг хүсч байгаагийн илрэл юм. Чи түүнээс секс хүсч байгаа гэхээсээ илүү түүнийг сэтгэл дотроо хүндэлж, хайрлаж явдагийн илрэл юм.
 
Өөр нэгэн хувилбар. Алдартай, нэрт гарсан хүнтэй унтаж байна гэж зүүдлэх. Үүнд хоёр ч шалтгаан байж болно.
 
Нэгдүгээрт: чиний далд ухамсар чамаар тоглож, зүггүйтэж байна.
 
Хоёрдугаарт: хэрвээ чи найз залуугүй бол тийм залууг өөрийнхөө дэргэд байгаасай гэж хүсч байна. Харин найз залуу эсвэл нөхөртэй бол зүүдний чинь дүрийн залууд байдаг тэр чанарыг чи хайртай залуугаасаа хайгаад огт олоогүйн шинж.
 
Секс хиймээр байгаа ч чадахгүй байна гэж зүүдлэх. Хайртай залуутайгаа секс хийх газар хайж, хоёулахнаа байхыг хүсэх ч та хоёрт ямар нэг саад гарч ирээд байна уу? Тийм бол чамд дотно, итгэлцэл дээр тулгуурласан харилцаа дутагдаж байна. Ихэнх эмэгтэйчүүд найз залуугаасаа (нөхөрөөсөө) салахаас өмнө эсвэл салсаны дараа ийм зүүд зүүдлэгдэх нь олонтаа. Магадгүй чи харилцаагаа аварч үлдэхийг хүссэн боловч чадаагүй байх. Гэхдээ чи хайртай залуутайгаа аз жаргалтай байдаг бол энэ зүүд чиний давж гарахыг хүсч буй (тулгараад буй) ямар нэгэн саад, бэрхшээлийг илэрхийлж байна.
 
Үй түмэн хүмүүсийн өмнө сексдэж буйгаар зүүдлэх. Хайртай залуутайгаа сексдэж байснаа гэнэт тайзан дээр ч юм уу, өрөө дүүрэн хүмүүсийн өмнө секс хийж байгаагаа ойлгоно. Хэрвээ зүүдэнд чинь айдас болон ичих мэдрэмж төрж байвал чи хүмүүсийн цуурхал, хов живнээс айж буй хэрэг. Харин чи айхгүй, адреналин цусанд чинь хөөрч байсан бол чи бусадтай сексийн амьдралаа хуваалцахыг хүсч байгаагийн шинж.
 
Араар нь тавьж байна гэж зүүдлэх. Хэрвээ чи хэн нэгэн залуутай сексдэж байхдаа хайртай залуугаа, нөхрөө араар нь тавьж байна гэдгээ, байж боломгүй муухай зүйл хийж байгаагаа мэдэрч байвал… Ийм зүүд ихэвчлэн харилцаанд ямар нэгэн том өөрчлөлт гарахад зүүдлэгддэг. Тухайлбал гэрлэлтийн өмнө. Энэ үед бүсгүй хүн ирээдүйд юу болох бол гэж айж, сэтгэл нь тогтворгүйтэж, сэтгэл санаа нь их зовинодог. Бас өөр нэгэн тайлбар бол чи түүнийг өөр бүсгүйтэй гэдгийг мэдэх, таамаглаж хардах үед ийм зүүд зүүдлэгддэг. Мөн удаан хугацаанд түүнээсээ хол байж ганцаардах үед ийм зүүд тохиох нь бий.
 ooonz
СЕКС АГУУЛГА БҮХИЙ ЭНГИЙН ЗҮҮД 
 
Зүүдэн дэх нисэлт. Саяхан хайртай залуутай галзуу секс хийсэн үү? Тийм бол энэ чиний зүүдний тайлал. Тэр үед мэдэрч байсан тэр гайхалтай мэдрэмжээ чи зүүдэндээ үргэлжлүүлэн мэдэрч буйн илрэл. Мөн романтик сэдэлтэй гуниг, санаа зовнисон байдал зэрэг нь ийм зүүд зүүдлэхэд хүргэж болох юм. Эр бэлэг эрхтэнийг билэгдсэн зүйл гартаа барьсан залуу. Чи түүнд татагдаж байгаа ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг чинь далд ухамсар чинь чамд сануулж байна. Магадгүй тэр залуу чамд тохирохгүй”, эсвэл дүүгийн чинь найз залуу, найз залуугийн чинь найз юм уу хориотой харилцаанд дуудах залуу байж болох юм.Амьтантай учрах. Хэрвээ чи зүүдэндээ морь унан давхиж байхдаа эрх чөлөө, энергиэр бялхаж байгаагаа мэдэрч байвал энэ зүүд секс агуулгатай байж болно. Учир нь давхих (өөр бусад идэвхитэй хөдөлгөөн ч мөн адил) нь сексийг илэрхийлдэг. Харин таагүй амьтантайгаа жишээ нь могойтой (могой урвалтын билэг тэмдэг) таарч байна гэж зүүдэлбэл чи хайртай залуудаа итгэхгүй байгаагийн шинж.
 
Урт үс зүүдлэх. Чи сексийг хоёрдугаарт тавьж, хүсэл тачаалаа ил гаргахыг хүсэхгүй байгаа бол бие чинь чамд ийм дохио өгнө. Урт үс эмэгтэйлэг, мэдрэмтгий чанарыг илтгэх ба дотоод хүнээ, зүрх сэтгэлээ сонс гэсэн дохио болно.
ЦАНХИ ХОТХОНД ХОГ ХАЯГДЛЫГ ШАХАЖ, ЖИЖИГЛЭН САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
ЦАНХИ ХОТХОНД ХОГ ХАЯГДЛЫГ ШАХАЖ, ЖИЖИГЛЭН САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.