Нигерт "Нууцлаг өвчин" хүмүүсийн амийг авсаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Нигерт “Нууцлаг өвчин“ хүмүүсийн амийг авсаар байна

Нигерт “Нууцлаг өвчин“ хүмүүсийн амийг авсаар байна

 

Нигерийн зүүн өмнөд нутагт сүүлийн хэд хоногт нэгэн “нууцлаг” өвчнөөр 18 хүн нас барсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэ өвчний тархалт тус улсын Ондо мужийн Оде-Иреле хотоос эхэлсэн бөгөөд хурдацтай тархаж байна.

Нүд бүрэлзэх, толгой өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс 24 цагийн дотор нас барж байгаа аж.

Яг ямар өвчин болохыг нь тогтоохын тулд Нигерийн эрүүл мэндийн албаны хүмүүс  болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд Оде-Иреле хотод ажиллаж байна.

Лабораторийн шинжилгээгээр уг өвчнийг “Эбола” болон өөр ямар нэгэн вирусийн гаралтай өвчин биш болохыг тогтоосон гэж хотын захиргааны албаны хүн хэлээд, үүнийг “нууцлаг” өвчин гэж тодорхойллоо.

ДЭМБ-ын төлөөлөгч Грегорий Хартлын хэлснээр, дөрөвдүгээр сарын 13-15-нд энэ нууцлаг өвчний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн байна. Үл мэдэгдэх энэ өвчин төв мэдрэлийн системийг гэмтээж байгаа аж.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
Дуучин Justin Timberlake эхнэртээ төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ
Дуучин Justin Timberlake эхнэртээ төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.