“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 27 секунд
“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав

“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан.

“Омикрон” хувилбарт нийт 50 мутаци явагдсанаас 30 нь хадаасан уураг (spike protein) дээр суурилсан бөгөөд үүнд вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг N501Y мутацийн тоо их байна. Улмаар бусад хувилбартай харьцуулахад “Омикрон” нь халдварлах чадвар өндөр хэмээн мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ. Түүнчлэн вирусийн халдвар авсан болон вакцины нөлөөгөөр үүссэн эсрэг биетийн үйлчлэл бага байх боломжтой. Гэвч одоогоор дархлаажуулалтын түвшин өндөртэй улс орнуудад хэрхэн тархах, “Дельта” мутацитай харьцуулахад халдвар авсан хүнд өвчний явц ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Мутацийн анхны тохиолдлуудыг арваннэгдүгээр сарын 12-20-нд илрүүлсэн бол 26-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гаутен мужийн нийт халдварын дийлэнх нь B.1.1.529 буюу “Омикрон” хувилбар байгааг тогтоожээ.

Коронавирус сүргийн дархлааг даван гарахын тулд B.1.1.529 мутацид орсон бөгөөд энэ нь жам ёсны үйл явц юм. Шинэ мутаци дахь N501Y мутацийн тоо нэмэгдэхийн хэрээр халдварлах чадвар ихэсдэг, улмаар коронавирусийг ялгаж сураад буй хүний дархлааны тогтолцоог тойрон гарах чадвар бүрддэг гэж үзсэн байна. ДЭМБ-аас PCR шинжилгээгээр “Омикрон” хувилбар илэрнэ хэмээн мэдээлсэн.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “Ковид-19”-ийн шинээр илэрсэн “Омикрон” хувилбар олон нийтийг түгшээж байгаатай холбогдуулан вакцины нэмэлт тунд насанд хүрсэн бүх иргэн хамрагдах хэрэгтэй” гэж мэдээлэв. Тус төвийн дарга, доктор Рошель Валенский “Омикрон” хувилбар бий болсонтой холбоотойгоор коронавирусийн эсрэг дархлаажуулалтад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ, CNN

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.