Тэнгэрийн тахилга хийх өглөө яг тэр газар нь гүү унагалсанд иргэд бэлэгшээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Тэнгэрийн тахилга хийх  өглөө яг тэр газар нь гүү унагалсанд иргэд бэлэгшээж байна

Тэнгэрийн тахилга хийх өглөө яг тэр газар нь гүү унагалсанд иргэд бэлэгшээж байна

Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Налайх дүүргээс баруун урагш орших Салхитын хөндийн нэгэн намхан толгойн оройд Мөнх тэнгэрийн тахилга хийв. Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Даваанямын зохион байгуулсан энэхүү тахилгын газарт энэ өглөө үүрээр нэгэн айлын гүү унагалжээ. Тахилгын ажлыг удирдахаар машинтай явж байсан П.Даваанямын хамтран зүтгэгчид нялх унагыг тосч авсан бөгөөд нутгийн иргэд энэхүү үйл явдалд ихээхэн бэлэгшээж буй аж. Энэ нутагт Алдарт уяач Даваахүү агсан, Сандуй нарын нэрт уяачид олон жилийн өмнөөс аж төрж ирсэн бөгөөд одоо ч тэдний хурдан  удамт адуун  сүрэг улам өсч үржсээр байна. Тэд хурдан хүлгүүдийнхээ дурсгалд зориулан тахилга хийх толгойн өвөр талд суварга, морины бяцхан дүрс бүхий хөшөө босгожээ.

Салхитын хөндийд Их Эзэн Чингис хааны үеийн уламжлалаар, сүлд туг хийсгэсэн онгод,  тэнгэрийн тахилгын овоог болгосоход 1000 гаруй хүн оролцсон байна.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

“Царцааны нүүдэл” сонгууль угтан нэмэгдсэн нь үнэн
“Царцааны нүүдэл” сонгууль угтан нэмэгдсэн нь үнэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.