З.Энхболд Л.Наранбаатартай нэг тойрогт өрсөлдөхөөс айж бултав уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
З.Энхболд Л.Наранбаатартай нэг тойрогт өрсөлдөхөөс айж бултав уу?

З.Энхболд Л.Наранбаатартай нэг тойрогт өрсөлдөхөөс айж бултав уу?

АН-ын бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн аль тойрогт нэр дэвших нь өчигдөр шөнө 00:30 цагт тодорхой болсон юм. Тэрээр Баянгол дүүргийн 70 дугаар тойргоос нэр дэвшихээр болсон бөгөөд түүнтэй нэг тойрогт өрсөлдөхөөр Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар амлаж аваад байсан билээ. Гэтэл өнөөдөр Л.Наранбаатар Баянгол дүүргийн сонгуулийн 70 дугаар тойргоос иргэдийн гарын үсэг цуглуулах хуудсаа авах гэтэл тойргийн хороо нь хаалга үүдээ түгжээд алга болсон байжээ. Мөн онлайнаар бүртгэх Burtgel.mn веб сайт ч ажиллагаагүй болсон байна. Баянгол дүүрэгт иргэдийн гарын үсгийг цуглуулж, бие даан нэр дэвших боломжтой хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж. Энэ талаар Л.Наранбаатар өөрийн твиттер хуудсандаа бичсэн бөгөөд, "З.Энхболд, Л.Наранбаатартай өрсөлдөхөөс айсандаа бултаж, эрх мэдлээ ашиглан түүнийг нэг тойрогт дэвшүүлэхгүй болгож байна" хэмээн иргэд ярьж байна.

Хөгжлийн банкны хэрэг: Идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү?!
Хөгжлийн банкны хэрэг: Идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү?!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.