Малайзын шүүхээс Н.Золзаяад цаазаар авах ял оноожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
Малайзын шүүхээс Н.Золзаяад цаазаар авах ял оноожээ

Малайзын шүүхээс Н.Золзаяад цаазаар авах ял оноожээ

hartamhiМалайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн асуудал анхаарал татаад байгаа. Малайзын Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна. Уг асуудлыг анхаарч, хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайдаас захидал хүргүүлсэн аж. Үүнээс гадна Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж, түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.

Шуурхай.мн

Шангри Ла шатах үеэр хятад ажилчид зугтаж буй бичлэг
Шангри Ла шатах үеэр хятад ажилчид зугтаж буй бичлэг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.