Ш.Цогт: Ес эхэлсэн ч хүйтний эрч суларна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Ш.Цогт: Ес эхэлсэн ч хүйтний эрч суларна

Ш.Цогт: Ес эхэлсэн ч хүйтний эрч суларна

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх сектор Ш.Цогтоос цаг агаарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Хүйтний эрч эрс чангарсан. Гэтэл “Цасгүй шинэ жил тэмдэглэх нь” гэж иргэд ярих боллоо. Ойрын өдрүүдэд орон нутагт цас орох уу, цаашид цаг агаар ямар байх вэ?

 

-Хүйтний эрч сүүлийн хэд хоног эрс чангарлаа. Өнөө шөнө гэхэд Увс, Завханы хойд хэсэг Хөвсгөл, Дархадын хотгорт 32-38 градус байна. Говийн нутагт 16-21 градус байна. Урьд жилийнхтэй харьцуулахад дулаахан өвөл болж байгаа. Энэ сарын 20-нд зүүн, 21-23-ны үед төв болон зүүн аймгуудаар цас орно. Маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай байна. Цас бага багаар нэмж байгаа ч нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон. Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт цасны зузаан 10 см байна. Ер нь бол цастай газруудаар нэмж цас орно.

 

-Удахгүй ес эхлэхээр хүйтний хэр чангарах вэ. Энэ талаар тодруулаач?

 

-Арваннэгдүгээр сар эхэлсэн ч сүүлийн арван жилд болоогүйгээр дулаарч цасаа хайлууллаа. Тийм учраас энэ жил ес эхлэхэд хүйтний эрч суларна. Зарим хүн сайн байдаг гэж ярьдаг. Энэ сарын 23-наас 3-5 градусаар хүйтний эрч сулрах төлөвтэй. Харин ес эхлэхтэй зэрэгцээд тунадас орно. 25, 26-ний үеэр тунадас орж түүнээс хойш хүйтэрнэ. Гэхдээ шинэ жилээр ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй.

 

С.Ичинхорлоо

Эх сурвалж: Tumen.mn

 

Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно
Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.