И.Сечин, В.Якунин нарыг цалин орлогоо зарлахыг үүрэг болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
И.Сечин, В.Якунин нарыг цалин орлогоо зарлахыг үүрэг болгов

И.Сечин, В.Якунин нарыг цалин орлогоо зарлахыг үүрэг болгов

Орост төрийн өмчийн оролцоотой“Роснефть”, Газ-пром” РЖД зэрэг томоохон компанийн удирдлагыг өөрийн цалин орлогын тухай мэдээллийг интернэтэд байршуулахыг үүрэг болгожээ. Оросын Засгийн газрын тэргүүн Д.Медведев энэ тухай тогтоолд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан байна. Оросын Засгийн газар2013 оноос төрийн өмчит томоохон63 компанийн удирдлагыг орлогынхоо тухай мэдээллийг тайлагнаж байхыг үүрэг болгосон. Гэхдээ энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэх тухай заалт байгаагүй тул РЖД (Оросын төмөр зам), “Роснефть”-ийн захирал И.Сечин нар цалин орлогынхоо тухай мэдээллийг олонд дэлгэхээс татгалздаг бай-сан юм. Тэд Засгийн газрын тогтоолын дагуу орлогынхоо тухай мэдээллийг Засгийн газар, татварын албанд өгөх үүрэгтэй боловч төрийн томоохон албан тушаалтнуудын нэгэн адил олон нийтэд мэдээлэх үүрэг байхгүй гэдгээр үүнийгээ тайлбарладаг байв. Харин өнгөрсөн даваа гаригт А.Навальныйн удирддаг Хөгжил дэвшлийн намынхан шүүхэд хандан Засгийн газрыг төрийн өмчит компаниудын удирдлагын цалин, орлогын тухай мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд дэлгэхийг шаардсан аж.

 Эх сурвалж: Unen.mn

ЭМЯ: 1306 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, ТАВАН ХҮН НАС БАРЛАА
ЭМЯ: 1306 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, ТАВАН ХҮН НАС БАРЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.