Зах хязгаарыг захиран суугаа М.Идэрбатад арга хэмжээ аваач
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
Зах хязгаарыг захиран суугаа М.Идэрбатад арга хэмжээ аваач

Зах хязгаарыг захиран суугаа М.Идэрбатад арга хэмжээ аваач

Сүхбаатар аймгийн иргэд Засаг дарга болон түүний баг хамт олон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Тэд хуулийн дагуу авах ёстой 0.7 га газраа авч чадахгүй байхад эрх мэдэлтнүүд газраа хувааж авч байгаа талаар нэр бүхий албан тушаалтнуудын нэрсийг өгсөн юм. Тэгвэл энэ удаад аймгийн Засаг дарга М.Идэрбат нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаярт хаус хороололд төсвийн мөнгөөр халаалт, дулаан, цэвэр бохирыг нь шийдсэн газрыг үнэгүй өмчлүүлсэн гэх мэдээллийг ирүүллээ. Үүний зэрэгцээ аймгийн Газрын албаны дарга Э.Төгөлдөр, Газрын албаны дарга асан Ч.Ганзориг, Газрын албаны хэлтсийн дарга Б.Алтансүх, Газрын албаны ахлах мэргэжилтэн С.Наранчулуун, Мөнххаан сумын газрын даамал Э.Алтанзул, Аймгийн Нийтийн номын сангийн дарга Э Амарбат, Аймгийн Хот тохижилтын дарга Х.Баатарсүх, “Голомт” банкны захирал О.Алтангэрэл нарын 45 хүнд зуслангийн газар өгчээ.

Саяхан Ерөнхий сайд захирамж гаргаж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг даргын Д.Түвшинжаргал нарыг албан тушаалаас тус тус огцруулсан. Учир нь Засгийн газрын хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцуулж, Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан юм. Гэтэл зүүн хязгаар аймгийг засаглаж байгаа М.Идэрбат дарга ийнхүү дураар аашилж байхад Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авна гэдэгт сүхбаатарчууд итгэлтэй байна.

Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ
Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.