ОХУ газар нутагт нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа “Google”-ийн гол үйлчилгээнүүдийн нэг “YouTube”-ийг хориглож магадгүй байна.
Одоогоор “Google” ОХУ-д зар сурталчилгааны бизнесээ зогсоогоод байгаа юм. Харин гол үйлчилгээ болох “YouTube” нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны сувгийг хязгаарлаад байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украинд болж буй үйл явдлыг харуулсан хоёр бичлэгийг "Чөлөөлөх даалгавар" гэсэн тайлбартайгаар өөрийн сувагтаа оруулсан аж. Үүний дараа “YouTube” тус сувгийг долоо хоног бичлэг оруулахыг хязгаарлажээ.
Ч.Уугандаваа
Bloomberg TV Mongolia