Гүнчээ, Намуунаа хоёр удахгүй хуримын зар дуулгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Гүнчээ, Намуунаа хоёр удахгүй хуримын зар дуулгана

Гүнчээ, Намуунаа хоёр удахгүй хуримын зар дуулгана

Жүжигчин Д.Хүрэлхүү “Тагнуулч аав”  хэмээх кино хийж охин Х.Намууныгаа гол дүрд тоглуулсан цаг саяхан. Энэ киногоор жүжигчин Хүрлээгийн охин Намуун олны танил болсон гэхэд болно. Х.Намуун МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн хэдий ч аавыгаа дуурайсан урлагийн авьяастай нэгэн. Ийнхүү кино урлагт хүч сориод амжсан Х.Намуун найз залуугаараа  “Микс” хамтлагийн дуучин Гүнчээ буюу О.Гүнчин-Ишийг сонгосон юм. Хосууд нэг хэсэг салсан гэгдэж байсан ч өдгөө хамт байгаа аж. Нэг хэсэг Х.Намуун жирэмсэн болсон жүжигчин Хүрлээ өвөө болох нь гэх мэдээлэл гарч байсан ч энэ нь худлаа болж таарсан. Тэгвэл залуухан хосууд тун удахгүй хуримын зар дуулгах бололтой. Учир нь хосууд саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ гэрлэх цаг хугацаа болсон хэмээн тодотгоод авна лээ. Түүгээр ч зогсохгүй тэдний хайр дурлал олон шалгуурыг давж, өдгөө илүү бат бэх болсон гэнэ. Ямартай ч Х.Намууны хэлснээр хүмүүс буруу ойлголт төрүүлэх олон зүйл ярьсан ч хоёр талын гэр бүл нь тэдний харилцааг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн аж. Ийнхүү тун удахгүй залуухан хос хуримын зар дуулгаж, жүжигчин Хүрлээ хуримын бэлтгэл хийх нь ээ.
Agshin.mn
Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байхын цаана..
Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байхын цаана..
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.