М.Л.Клойберийн хэргээр Ё.Гантуяаг гэр бүлийн дөрвөн хүний хамт баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
М.Л.Клойберийн хэргээр Ё.Гантуяаг гэр бүлийн дөрвөн хүний хамт баривчилжээ

М.Л.Клойберийн хэргээр Ё.Гантуяаг гэр бүлийн дөрвөн хүний хамт баривчилжээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга  асан Д.Цогтбаатар “төрийн нууц задруулсан” гэх хэргээр таван жилийн ял эдэлж байгаа. Тэрбээр энэхүү хэргээ  хүлээн зөвшөөрөөгүй. Саяхан тэр НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад хандах болсноо  өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн юм. Гэвч түүний талаар сүүлийн үед Германы иргэн М.Л.Клойберийн хэрэгт хамааралтай мэтээр бичих болжээ. Мөрдөн байцаалт, шүүхийн  шатанд Д.Цогтбаатарын тухайн үед шалгаж байсан  М.Л.Клойберийн асуудалтай  холбоотой баримт илрээгүй тул түүнд хамааруулсан  уг хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байв. М.Л.Клойбертай хамтран амьдарч байсан Ё.Гантуяагаас авлига авсан гэдэг нь ч бас нотлогдоогүй гэж өмгөөлөгч нь мэдээлсэн. Тэгвэл олон сарын турш эрэн сурвалжлагдаж байсан Герман улсын иргэн М.Л.Клойбер нь “Голомт” хотонд,  Ё.Гантуяагийн  охины гэрт нас барсан юмсанж. Охин нь түүний биеийг сувилж, тариа тарьж өгч байсан гэдэг. Иймээс Монголд хэдэн жилийн өмнө их хэмжээний мөнгөтэй орж ирсэн гэх М.Л.Клойберийг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр цагдаагийнхан Ё.Гантуяаг гэр бүлийн дөрвөн хүний хамт баривчлан саатуулаад байгаа аж. М.Л.Клойберийг сураггүй болох үед буюу 2013 онд Ё.Гантуяаг “Ганц худаг”-т цагдан  хорьж байгаад батлан даалтанд гарган, мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан юм байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ш.Төмөрсүх хятадаас будаа авчирч савласан гэв үү
Ш.Төмөрсүх хятадаас будаа авчирч савласан гэв үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.