Хониныхон өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 41 секунд
Хониныхон өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ

Хониныхон өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ

http://www.tumen.mn/upload/2015/10/23/Аргын тооллын 10 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 11, Чөдөр одтой, хар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. 
                    

Хониныхон өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ
Хонь - (3/21-4/19) 
Бүтээлч өдөр. Өнөөдөр таны төсөөлөл, уран сэтгэмж нэмэгдэнэ. Зохиол туурвидаг, зурдаг, хөгжим бичдэг хониныхон өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ. Хэрэв урлагийн хоббитой бол ирж буй амралтын өдрүүдэд өөрийн сонирхлыг дага. Гайхамшигтай үргэлжилсэн үгийн зохиол бичих, хөгжим бичих онгод маш өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Давшилт хий. Болзоонд явж өорийнхөөрөө бай. 

Үхэр - (4/20-5/20) 
Тааламжтай өдөр. Уран бүтээл хийх эсвэл сонирхолтой зүйлээрээ оролдох нь дотоод сэтгэлийг тань нээх төдийгүй санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг зааж өгнө. Найз нөхөдтэйгээ харилцах, сонирхолтой хүмүүстэй уулзах болон хайр сэтгэлийн харилцаа амжилттай байж, сэтгэл ханамжийг бэлэглэнэ. Өнөөдөр та айлд зочлон очих юм уу эсвэл гэртээ зочин урь. Хэрүүл маргаан болон ар гэрийн асуудлыг тайван, сэтгэл хөдлөлгүйгээр хүлээн авсан нь дээр. Удалгүй бүх зүйл хэвэндээ орох болно. 

Ихэр - (5/21-6/21) 
Таны туршлага өөдрөг санаа бусад хүмүүсийн  зөвлөлгөө авахад түлхэц болно. Тайван байж бусдын санааг ойлгох нь ташаа үp шим өгнө. Та өөрийн хүч  чадал, авьяас чадварт итгэж эхэлбэл тухгүй байдал, сэтгэл санааны муу байдлаа үлдэн хөөж чадна. Ажилдаа няхуур хандах хэрэгтэй. Бодож төлөвлөөгүй хийсэн үйлдлүүд, сэтгэл хөдлөлөөр шийдсэн асуудлууд хэлж боломгүй байдалд оруулах магадлалтай. Та азтай байх боловч хэт найдах хэрэггүй. Та бүгдийг эрч хүчтэй хийж чадвал та бусдын магтаал, урамшууллыг хүртэж чадна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Урлагийн хүмүүсийг аз ивээнэ. Нэр алдар авч ирэх шинэ танилуудтай болох, гэнэтийн сайхан нөхцөл бүрдэх нигууртай. Таны бүх санаачлагыг хялайж хардаг даргатайгаа харилцах харилцаанд асуудал үүсч болно. Энэ нь таны ивээн тэтгэхийг хичээх, удирдах хүсэл зэрэг орно. Тодорхой ойлгомжтой санаагүй учир таныг өөрийн үйлдэлд итгэлтэй бус сэтгэл алдарсан байдалд оруулна. Ажилдаа өвөрмөц арга барилаар хандаж, шинэ ажил эхлэх, эрсдэлтэй үйл ажиллагаанд ч таатай. Романтик учрал тохиох магадлалтай. Залуу хүмүүс түрэмгий болон эрсдэлтэй алхам хийх магадлалтай. Бүхнийг шинээр эхлэхэд оройтоогүй байна. 

Арслан - (7/23-8/22) 
Хуучин дурлал эргэн ирж магадгүй. Санаа алдах, ёолох нэг ч дууг өнгөрөөж чадахгүй тийм өр нимгэн өрөвчхөн болно. Сэтгэлийн хөөрлөө барь. Эс тэгвээс та нарын харьцаа муудаж олон түгшүүр дагуулж магадгүй. Хичээл зүтгэл гаргалгүйгээр хүнд асуудлыг шийдэж, харилцаагаа сайжруулна. Гол нь сэтгэл санааны хүч гаргасандаа харамсаргүй байх хэрэгтэй. 

Охин - (8/23-9/22) 
Ажил дээр тохиолдох бэрхшээлд даргатайгаа ам муруйх, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, дайснуудынхаа далд явуулгатай учрах магадлалтай. Тайван байдлаа хадгал, харилцан буулт хийхийг хичээ, бүх зүйл сайхан болно. Хувийн амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, заяагдсан хурц ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Ойр дотны хүнтэй харилцах харилцаа яруу дуурсгалтай, итгэлтэй байна. Ганц бие эрэгтэйчүүд хайрттайгаа учирна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Санхүүгийн ажил хэрэгт хувь заяа танд томоохон боломжууд олгож байна. Тэдгээрийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас хамаарна. Өөрийн өр зээл, зардлын тухай байнга санаж бай. Цаг тухайд нь өрөө төлж, дампуурахгүй байхаар төсвөө төлөвлө. Арга хэмжээ зохион байгуулах эсвэл гэр бүлийн дулаан уур амьсгалтай холбоотойгоор олон магтаал сайшаал ирэх өдөр. Энэ өдөр төрсөн хүүхдийн хувь заяа маш сайн байна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Таны тэвчээрийг шалгах өдөр. Хэн нэгэн танд гэнэт таагүй хандаж эхлэх бөгөөд үүний учрыг олох гэж та хэрэндээ л бухимдана. Гэхдээ уур бухимдалдаа хэт автагдан алдаа эндэгдэл гаргахгүй байхыг онцгой анхааруулж байна. Холын нэгнээс захиа хүлээн авах бөгөөд энэ нь таны сэтгэлийг үнэхээр их хөдөлгөж болзошгүй. Төрийн байгууллагад хандах, бичиг баримтаа бүрдүүлэхэд тохиромжтой өдөр. Гэхдээ та өнөөдөр хэт яарах хэрэггүй. Мөн гэнэн, итгэмтгий зангаа зас. Эс тэгвэл мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр та сайн сэтгэл зүйч мэт байж чадна. Найз нөхөддөө зарим асуудлыг нь шийдэхэд тусалж, хүнд нөхцөл байдлаас гарах гарц олж өг. Илтгэгчийн бус сонсогчийн үүрэг гүйцэтгэвэл тохиромжтой. Ихэнх Нумынханыг түр зуурын адал явдал сохирхоно. Үүнээсээ болж та хайр дурлалын явдал, гэрийн ажил хоёр  хийх хэрэгтэй болно. Харин хайр дурлалын харилцаанд уур хилэн, хардалт гарч магадгүй. 

Матар - (12/22-1/19) 
Зорилгоо тодорхойлсноор та өөрийгөө бие даасан, шаргуу, цуцашгүй хөдөлмөрч гэдгээ харуулах байна. Гэвч сарын хоёрдугаар хагаст байгууллагын ажилд гэнэтийн саад тотгор тохиолдоно. Түншүүдтэй харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай. Та хэд хэдэн хаалга онгорхой гэж найдаж болно. Иймээс та тэрхүү хаалганууд руу ороод боломжийг ашигла. 

Бумба - (1/20-2/18) 
Таны их зангаас болж гэр бүлд асуудал үүсч болзошгүй. Охиныхон заримдаа эргэн тойрныхныхоо үгийг сонсдоггүй. Дотны хүмүүстэйгээ харьцахдаа сэтгэл зүйн сурах бичгийг сорхоор бүү дага. Амьдрал олон талтай болохоор түүнийг дүрэмчилж болохгүй. Та хайр дурлал эсвэл нийгмийн байдалдаа сонголт хийнэ. Ямар ч асуудал тулгарсан  ажлаа бүү хойш тавиарай. Зорилготой тууштай хөдөлмөрч байдал тань амжилт авчирна. Дуу шуугиантай компаниас холд. Өнөөдөр бусдын нөлөөнд орохгүй байхыг зөвлөж байна. 

Загас - (2/19-3/20) 
Өнөөдөр энэ ордны хүмүүс санамсар болгоомжгүй байдлаас болж удирдлагадаа зэмлүүлж болзошгүй байна. Ийм таагүй явдал гаргахгүйн тулд хийж байгаа зүйлдээ хянамгай байхыг сануулж байна. Эсрэг хүйсийн хүнтэй холбоотой гэнэтийн огцом өөрчлөлтүүд гарч болзошгүй. Хардалт, хууралт, гомдлоос шалтгаалан салалт хагацал болж болзошгүй. Хөнгөмсөг ярианд оролцож, хамтрагчийнхаа өмнө сээтгэнэж болохгүй. 

 

УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ
УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.