С.Батмөнх нарыг хорих ялаас чөлөөлж, улсад учруулсан нэг тэрбум 62 сая төгрөгийг төлүүлэхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
С.Батмөнх нарыг хорих ялаас  чөлөөлж,  улсад учруулсан нэг тэрбум 62 сая төгрөгийг төлүүлэхээр болжээ

С.Батмөнх нарыг хорих ялаас чөлөөлж, улсад учруулсан нэг тэрбум 62 сая төгрөгийг төлүүлэхээр болжээ

ИНЕГ-ын дуулиант хэрэг саяхан эцэслэн шийдэгдлээ. Сар шинийн битүүний өдөр буюу энэ сарын 18-нд болсон Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, түүний гэмт хэргийн хамтрагч болох Д.Эрдэнэбат, М.Батболд нарыг хорих ялаас чөлөөлж, улсад учруулсан нэг тэрбум 62 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард  Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүх С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох хэргийг хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож төрийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасч, зургаан жил зургаан сар хорих ял оноосон байв. Мөн М.Батболдыг долоон жил хорьж шийтгэхээр болсон юм.

Тэгвэл Дээд  шүүх  дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд  тийнхүү өөрчлөлт оруулжээ. Шүүгдэгч Г.Наранцэцэг нь цагаадсан  байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ХОТ РУУ ТАТАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МАСК, АМИН ДЭМ ТАРААХ ЗЭРЭГ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ХОТ РУУ ТАТАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МАСК, АМИН ДЭМ ТАРААХ ЗЭРЭГ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.