Нэр дэвшигч О.Баасанхүүг хуурамч аккаунтаар гүтгэж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
Нэр дэвшигч О.Баасанхүүг хуурамч аккаунтаар гүтгэж эхэлжээ

Нэр дэвшигч О.Баасанхүүг хуурамч аккаунтаар гүтгэж эхэлжээ

Сонгууль дөхөж байгаа эдгээр өдрүүдэд нэр дэвшигчдийн нэр хүндэд санаатайгаар халдаж, гүтгэн доромжлох, сонгогчдын сэтгэл санааг нь урвуулах оролдлогоос эхлээд явуургүй үйлдлүүд ихээр гарч байна.

Саяхан л гэхэд Эрдэнэтэд нэр нөлөө бүхий, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн эрхмийн нэр дээр хуурамч аккаунт үүсгэж УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойрогт буюу Орхон аймагт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гүтгэн доромжилсон байна.

Тодруулбал, Эрдэнэтийн анхдагчуудын нэг төдийгүй гэр бүлээрээ олныхоо хайр хүндлэлийг татсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн О.Төмөрбаатарын нэрээр хуурамч фэйбүүк нээж, түүгээрээ дамжуулж "Мүүний санхүүжилтээр Орхон аймагт МАХН-аас О. Баасанхүү дэвшиж байгаа бөгөөд түүний ард Мүүнийхнээр багаа бүрдүүлэн улс төрд шургалахаар улайрч байна" гэх утга бүхий зүйл постолсон нь Эрдэнэт хотын иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Хотынхоо иргэдийн хайр хүндлэлийг хүртэж чадсан ахмад настан О.Төмөрбаатар гуайн ар гэрийнхэн нэр дэвшигч О.Баасанхүүтэй уулзажэнэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулж, цаана нь байгаа этгээдэд зохих хариуцлагыг нь оноох хэрэгтэй гэдгийг ч зөвлөжээ.

Мөн иргэдийн зүгээс ч энэ асуудалд бухимдлаа илэрхийлж  "Үүний цаана өнөөх олигархи, эрх мэдэлтэй томчууд нь байгаа биз. Шалгуулах хэрэгтэй" гэцгээж байгаа аж.

Тиймээс нэр дэвшигч О.Баасанхүүгийн зүгээс хуурамч аккаунтаар хүн гүтгэн доромжилж, нэр төрд нь халдсан асуудлаар маргааш цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдээд байна.

Дашрамд хэлэхэд, О.Төмөрбаатар гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна биеийн байдал нь муу байсан байна. Энэ үед О.Баасанхүүгийн өрсөлдөгч тал ядарч яваа ахмад буурайг дээрэлхэж, түүний нэр дээр хуурамч хаяг үүсгэж, дэмжиж байгаа хүнрүү нь дайрч доромжилсон явдал Эрдэнэтийн ард түмний дургүйцлийг хүргээд байгаа юм.

Үүний цаана хэн гэгч байгааг хуулийн байгууллага удахгүй шалгаж тогтоох биз ээ. Зөв шударгаар өрсөлдөж чадахгүй хэрнээ ямар ч явуургүй арга хэрэглэж байгаа хүмүүс эл үйлдлээ зогсоох ёстой. Олон түмэнг худал үнэнг ялгаж чадахгүй болсон мэт авирлаж байгаа нь хэр хол явах башир арга юм бол доо.

Олимпийн аваргатай адил захиралуудад ч бас дасгалжуулагч хэрэгтэй
Олимпийн аваргатай адил захиралуудад ч бас дасгалжуулагч хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.