Аймшгийн кино үзэж байгаад нас барсан эрэгтэйн цогцос алга болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Аймшгийн кино үзэж байгаад нас барсан эрэгтэйн цогцос алга болжээ

Аймшгийн кино үзэж байгаад нас барсан эрэгтэйн цогцос алга болжээ

Энэтхэгийн Тамил Наду мужийн Тируваннамалай хотын кино театрт Conjuring 2 буюу Сүнс дуудсан нь киноны хоёрдугаар ангийг үзэж байсан 65 настай эрэгтэй хамгийн их аймшигтай, оргил үеэр нь амьсгал хураасан хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарчээ. Таймс ов Индиа сонины мэдээлснээр нэрийг нь нууцалж байгаа хохирогч кино хамгийн оргил үедээ ирэхэд гэнэт цээжээр нь өвдөж, ухаан балартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь 60 нас гарсан үзэгчийн биеийн байдал улам муудсаар зүрх нь зогсчээ.

Хэрэг явдал үүгээр зогссонгүй. Хамгийн хачирхалтай нь нас барсан үзэгчийн цогцос алга болсон нь олон түмний нүдийг орой дээр нь гаргалаа. Талийгчийг хамгийн анх хүргэж өгсөн эмнэлгийнхэн түүний цогцосыг хүүр хадгалах газар аваачиж өгөхийг хамт кино үзэж байсан найзад нь даалгажээ. Гэвч түүнээс хойш цогцос ч, найз нь ч аль аль нь сураггүй болсон гэх мэдээлэл байна.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь хохирогчийн үхлийн шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Эмч нар ч шалтгааныг нь тодорхойлж чадаагүй, дээр нь цогцос нь алга болсон нь холбогдох хүмүүсийн толгойг бүр ч эргүүлж орхиод байгааг учирлалаа. Харин энэ талаар сонссон хүмүүс аймшгийн кино үзэж байхтай давхцаж гарсан хэрэг тул сүнс сүүдэртэй холбоотой байх гэсэн таамгийг дэвшүүлж, ам булаалдан энэхүү ер бусын хэрэг явдлын талаар шуугиж байна.

С.Дамдин

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.