Нэр бүхий гишүүд “МИ 171” нисдэг тэргээр очиж Минжийн заставт халдвар тараасан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Нэр бүхий гишүүд “МИ 171” нисдэг тэргээр очиж Минжийн заставт халдвар тараасан гэв

Нэр бүхий гишүүд “МИ 171” нисдэг тэргээр очиж Минжийн заставт халдвар тараасан гэв

Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын харьяа Хилийн цэргийн Минжийн заставт коронавирусийн халдвар дэгдсэн тухай мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.
Автомашинаар очих боломжгүй тус заставд яагаад халдвар тархав гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Минжийн заставд коронавирусийн халдвар гарсан нь үнэн. Одоогийн байдлаар нэг алба хаагч, хоёр хүүхдийн хамт өвчилсөн. Тэднийг Улаанбаатар хотод авч ирж эмчилж байгаа.
ХХЕГ-ын удирдлагууд болон УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тус заставд очиж ажилласан. Улмаар нэг ажилтан, хоёр хүүхдийн хамт халдвар авсан нь батлагдсан. Одоогоор цэргүүд болон бусад ажилчдаас халдвар илрээгүй байна" гэх мэдээллийг өглөө.Дашрамд өгүүлэхэд УИХ-ын нэр бүхий гишүүдийн багтсан тус ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн "Ми-171" нисдэг тэрэг хөлөглөн тус заставт очиж ажиллажээ.

Бохирын шугамын холболт хийж байгаад шороонд дарагдан, амиа алджээ
Бохирын шугамын холболт хийж байгаад шороонд дарагдан, амиа алджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.