Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдааг баривчлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдааг баривчлав

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдааг баривчлав

Малайз улсад харамсалтайгаар бусдын гарт алуулсан Ш.Алтантуяагийн хэрэг Олон улсын анхаарлын төвд байсаар байна. Хэдхэн хоногийн өмнө түүний амийг хөнөөсөн цагдаагийн хоёр ажилтанд шүүхээс цаазын ял оноосон юм. Харин хэргийн гол эзэн Багинда гэгч нь ямар ч гэм зэмгүй өнгөрч буйд олон нийт дургүйцэж байна. Багинда нь Малайзын нөлөө бүхий улс төрчдийн найз, Ерөнхий сайдынх нь зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Талийгаачийн аав Шаарийбуу гуай тэрхүү шүүх хурлын товыг Малайзын талаас огт мэдээлээгүй, өөрийг нь оролцуулаагүй,  тэр бүү хэл манай Гадаад харилцааны яам энэхүү шүүх хурлын талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан хэмээн гомдоллож байгаа аж. Тэгвэл дээрх хоёр цагдаагийн ажилтантай хамт өөр бас нэг этгээд шүүгдэх байсан боловч гадаад руу оргон зайлсан байжээ. Түүнийг Сирул Азхур Умар гэдэг аж. Мань эрийг харин шүүх хурлаас хойш эрэн сурвалж байгаад Австралийн нутгаас олж баривчилсан тухай Малайзын хэвлэлүүд мэдээлжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Монгол Ардын намын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Ардын намын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.