“Цэнхэр халим” цахим сүлжээний дарамтад орж, амиа хорлох гэж байсныг таслан зогсоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
“Цэнхэр халим” цахим сүлжээний дарамтад орж, амиа хорлох гэж байсныг таслан зогсоолоо

“Цэнхэр халим” цахим сүлжээний дарамтад орж, амиа хорлох гэж байсныг таслан зогсоолоо

Баянгол дүүргийн …..-р хороонд орон сууцны байрны 9 давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:37 цагт ирсэний дагуу Аврах ангийн ахлах дэслэгч О.Хосбаяраар ахлуулсан 7 алба хаагч 17:41 цагт очжээ.

Ингэхэд иргэн 32 настай эрэгтэй нь “Цэнхэр халим” нэртэй цахим сүлжээний дарамтад орж амиа хорлох оролдлого хийж байсныг 10 давхрын айлын цонхоор аврах олс шуудаг, карбин, 8-ийн тоо ашиглан доош бууж аюулгүй болгожээ.

Хаалгыг дотор талаас онгойлгох боломжгүй байсан тул тэлэгч багаж ашиглан онгойлгож тухайн иргэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг баталлаа
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.