Төрүүлсэн үрээ хаясан эхэд таван жилийн хорих ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Төрүүлсэн үрээ хаясан  эхэд  таван жилийн хорих ял оноолоо

Төрүүлсэн үрээ хаясан эхэд таван жилийн хорих ял оноолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ЭХТА-ийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сар 2-ны өдрийн шүүх хуралдаанаас хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны 7 дугаар орцны 2 давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 8 сартай Долгорсүрэнгийн Намуунааг хаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон байдаг.

Шүүхээс шийтгэх тогтоол гарсан ба уг тогтоолд: Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясаны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролсоны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Tumen.mn

 

 

М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ
М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.