Хэрвээ гадагш гаргах газрын тосны экспортыг зөвшөөрвөл илүү өндөр үнээр зарах боломжтой гэж үзэж байгаа юм. Харин ингэж Америк газрын тосоо экспортлож эхэлбэл Оросын эдийн засагт хамгийн хүнд цохилт болно гэж шинжээчид үзэж байна. Хэрэв Америкийн нефьтийн хоригийг цуцалж экспортонд гаргаж эхэлбэл газрын тосны үнэ улам доош унана гэж тэд үзжээ. 2014 онд Оросын төсвийн 52% ийг газрын тос болон байгалийн хийн борлуулалт бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс цааш үнэ унавал байдал бүр ч дордоно гэж Оросын эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа юм. Одоогийн оросууд борлуулж байгаа байгалийн хийнээс илүү хямд, чанар сайтай хийг Австрали санал болгож байгаа аж.
Эх сурвалж: Undesten.mn