УИХ-ын дарга ОХУ-ын “ВМЕСТЕ-РФ” телевизэд ярилцлага өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 1 секунд
УИХ-ын дарга ОХУ-ын “ВМЕСТЕ-РФ” телевизэд ярилцлага өглөө

УИХ-ын дарга ОХУ-ын “ВМЕСТЕ-РФ” телевизэд ярилцлага өглөө

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр ОХУ-ын “Вместе-РФ” телевизэд ярилцлага өгөв. Энэхүү ярилцлагаас уншигч танд хүргэж байна.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд уламжлал ёсоор ОХУ, БНХАУ-тай "тэнцвэртэй" хамтын ажиллагаа давамгайлж байдаг. Энэ нь нэн ялангуяа Москва, Бээжингийн харилцаа эрчимжиж байгаа өнөө үед бодитоор илэрхийлэгддэг. Харин энэхүү хамтын ажиллагааг гурван талт хэлбэрээр гүнзгийрүүлж болох уу, хэрэв тийм бол ямар хүрээнд вэ?

Орос, Хятад Улс нь Монгол Улсын мөнхийн хөршүүд юм. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол ОХУ, БНХАУ-тай харилцан хүндэтгэл, сайн хөршийн харилцааны зарчимд тулгуурласан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх явдал юм. Монгол Улс нь ОХУ-тай 3000 гаруй км, харин БНХАУ-тай 4000 гаруй км-ээр хиллэдэг. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд ОХУ, БНХАУ-тай харилцах хамгийн шинэ агуулгаар баяжуулах хамтын ажиллагааны хэлбэр бол яах аргагүй өнгөрсөн жилийн есдүгээр сард Душанбе хотод хийгдсэн гурван талт уулзалт юм. Та бүхэн мэдэж байгаа энэхүү гурван талт уулзалт хамгийн сүүлд энэ оны долдугаар сард Уфа хотод болсон. Энэхүү уулзалтуудын үр дүнд гурван талт хамтын ажиллагааг бий болгож, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулсаар байна. Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-ын гол төвд байрладаг. Энэ ч утгаараа Монгол Улсаар дамжин өнгөрөх тээвэр, төмөр зам, хурдны зам, хийн хоолойг дайруулан өнгөрүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай, хамгийн дөт зам байх болно.  Гурван талт хамтын ажиллагааны хүрээ ер нь маш олон салбарт өргөжин хөгжиж байна. Үүнд дамжин өнгөрөх тээвэр, төмөр зам, аялал жуулчлал, эрчим хүчний салбар чухал үүрэг гүйцэтгэж байна.

2009 онд байгуулагдсан тунхаглалаас хойш ОХУ, Монгол Улс хоорондын хоёр талын харилцаа хэр их идэвхжсэн гэж бодож байна вэ?

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д манай хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан. Харин одоо энэхүү харилцан хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж байгаа ч эдийн засгийн болон бусад анхаарах асуудлууд ч бас байна. Цаашид  хоёр орны Парламент болон Засгийн газар нь улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх таатай эрх зүйн болон эдийн засгийн нөхцөл бий болгох тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Одоогоос яг нэг жилийн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Улаанбаатар хотод айлчилж байсан. Тэрээр тухайн үед хууль тогтоох байгууллагын холбогдох байнгын хороод хоорондын харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байсан. Энэ чиглэлээр өнөөдөр юу хийгдсэн бэ?

Манай хоёр орны парламент хоорондын яриа хэлэлцээр маш идэвхтэй хэлбэрээр үргэлжилж байна. Манай Улсын Парламентын хувьд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думтай урт удаан хугацааны хамтын ажиллагааны түүхтэй. Мөн Холбооны Хурлын Холбооны Зөвлөлтэй ч хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд сүүлийн жилүүдэд өргөжүүлж ирлээ. Монгол-ОХУ-ын Парламентын бүлэг энэ оны 06 дугаар сард ОХУ-ын Чита хотноо хоёр улсын парламентын найрамдлын бүлгийн уулзалт болсон. Бид хамтдаа хууль тогтоох салбарт туршлага солилцож, хоёр орны эрх зүйн тогтолцоог сайжруулахад хамтран ажиллах ёстой гэж үздэг. Тиймээс  хоёр орны парламентын бүлэг хоорондын дээрх уулзалтуудын үр дүнд хууль тогтоох байгууллагын харилцаа шинэ агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна.

 Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ эрс буурсан байна. Хоёр тал энэхүү байдлыг арилгах ямар алхам хийж байгаа вэ?

Яг энэхүү асуудлаар би Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой санал солилцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах шаардлагатай байгаа гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Худалдааны эргэлт энэ жил огцом буурсан. Өнгөрсөн жил худалдаа 1.6 орчим тэрбум ам.доллар байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар худалдааны хэмжээ 20 хувиар буурсан байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой хэдий ч манай хоёр улсын хувьд нөхцөл байдлыг залруулахад нөөц бололцоо их бий. Монгол Улсын хувьд хуучин ЗХУ руу экспортлож байсан зарим төрлийн бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Гэхдээ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд  тарифын улмаас Монгол Улсаас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ эрс буурсан нь хоёр орны худалдааны эргэлтэд шууд нөлөөлсөн. Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко тарифын асуудлыг судлан, шийдвэрлэхээ  мэдэгдлээ хэмээн ярьсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: Бид үйлдэлдээ хариуцлагатай байж чадвал ЗАЛИЛАГЧ нарт боломж олгохгүй
Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: Бид үйлдэлдээ хариуцлагатай байж чадвал ЗАЛИЛАГЧ нарт боломж олгохгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.