Сүүлийн үед Увс аймгийн Улаангом хотод муур элбэгшээд байна. Муурыг хараадаг гэж хэлцдэг тул айгаад алж устгах хүн олдохоо больжээ. Улаангомын хэмжээнд ганцхан нохой, муурын анчин байна. Тэрбээр өнгөрсөн сард 360 гаруй нохой муур устгажээ.
Иргэд нохой, муур тэжээхдээ вакцин тарилга хийлгэж, пайз гэрчилгээ зүүж, зохих хэмжээний татвар төлөх ёстой байна. Гэтэл энэ шаардлага манай аймагт хэрэгжихгүй байгаа юм. Иймээс эзэнгүй нохой муурыг агтлах, алж устгахаас өөр аргагүйд хүрч байна.
Увс аймаг Б.Батхүү
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг