С.Жавхлан: Би улстөрчид шиг аяган дээр зургаа наагаад, микрон дээр үг бичээд, цагаан хоолойгоор ярьдаггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд

МУГЖ С.Жавхлан “хар өдөр” хэмээн тэмдэглэгдсэн долоодугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайд үсээ хусахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үнэхээр улс орон, төр засаг болохгүй болоод би ийм үйлдэл хийх гэж байна. Тэдний хийж байгаа үйлс ард түмний эрх ашгийн төлөө биш, хувийн эрх ашгийн төлөө байсаар байна. Миний хувьд дандаа тоглолтын орлогоосоо хандив өгдөг. Улс төрийнхөн шиг аяган дээр зургаа наагаад, микрон дээр үг бичээд, цагаан хоолойгоор ярьдаг биш. 21 аймгийн 21 ижий, Улаанбаатар хотод 7 сарын 1-нд амиа алдсан таван ижийд бүгдэд нь нэг нэг сая төгрөг нийт 28 сая төгрөг тоглолтын орлогоосоо тарааж өгч л байсан. “Та нарын хүү чинь амьд байсан  бол надаас илүү мөнгө өгөх байсан даа” гээд. Яагаад нэгнийхээ хийе, бүтээе гэж үнэхээр чин сэтгэлээсээ бодсон сайн сайхан бүхнийг ингэж эсэргүүцэж, муугаар ярьдаг юм бэ? Энэ улс төрийнхөн янз бүрийн кофе найруулдаг газар, гуанзны нээлтэн дээр очоод байдаг мөртлөө, түмэн олон хэцүү байна, бидний зүрх сэтгэлийг сонсооч ээ гэхээр  ирдэггүй. Энэ хаваржингаа бултаж гүйлээ. Сайхан Монгол оронд бид амьдарч байгаа шүү. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй шүү. Долоодугаар сарын 1-нд би илүү дэлгэрэнгүй ярих болно. Бид өнгөрсөн баасан гарагт жагсаал хийх зөвшөөрөл авахаар бичиг өгсөн. Сүхбаатар дүүрэг зөвшөөрнө гэдэгт найдаж байна” гэсэн юм. 
 
Эх сурвалж http://www.info.mn

Ерөнхий сайдаа тоонд живсэн тогоо руугаа өнгийгөөч
Ерөнхий сайдаа тоонд живсэн тогоо руугаа өнгийгөөч
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.