Н.Түвшинбаяр аварга АН-аас Баянхонгорт нэр дэвшихээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Н.Түвшинбаяр аварга АН-аас Баянхонгорт нэр дэвшихээр болжээ

Н.Түвшинбаяр аварга АН-аас Баянхонгорт нэр дэвшихээр болжээ

Баянхонгор аймгийн АН-ын хороо өнөөдөр хуралдаж нэр дэвшигчдээ тодруулсан байна. Сонирхолтой нь Баянхонгор аймгаас Олимпын аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нэр дэвшихээр болжээ.

Олимпын аварга маань энэ талаараа өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа хэдхэн хоромын өмнө мэдээллээ. Тэрбээр "Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100хувийн саналаар сонголоо... Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт" гэж бичжээ.

Түүнтэй хамт Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар Баянхонгороос нэр дэвших аж. Одоо тэдний нэрсийг маргааш хуралдах ҮЗХ-ны хурлаар баталгаажуулвал аварга маань  сонгуульд оролцох боломж бүрдэнэ.

Дашрамд дурахад Н.Түвшинбаяр аварга тун удахгүй эхлэх зуны олимпод эх орноо төлөөлөн  жүдо бөхийн -100кг жинд өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа юм.

Г.Лхагваа

Zaluu.com

ОРОСЫН ЗӨН БИЛГИЙН ТУЛААН 14-ИЙН ЯЛАГЧ АЛЕКСАНДР ШЕПСИЙН АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨНҮҮД
ОРОСЫН ЗӨН БИЛГИЙН ТУЛААН 14-ИЙН ЯЛАГЧ АЛЕКСАНДР ШЕПСИЙН АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨНҮҮД
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.