ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой. Улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Хөгжлийн банкны төлөөлөл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга өгөхдөө шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлэхдээ маш их хугацаа алдаж байгаа талаар хэлсэн. Тухайлбал хамгийн ихдээ 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа аж. Мөн чанаргүй зээлтэй холбоотойгоор шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэх мэдээллийг өгсөн" гэлээ.

Мөн асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкнаас илэрхийлсэн байна.

Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн институц. Иймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжинэ. Харин чанаргүй зээлдэгчидтэй хариуцлага тооцно. Мөн зээлийн эргэн төлөлтийн асуудалд анхаарал хандуулна. Хөгжлийн банкнаас зээл авсан, хариуцлагагүй байгаа, албан тушаал эрх мэдлээ ашиглан зээл авсан, эсвэл авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгч нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газраас холбогдох хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагад бүхий л дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн гэлээ.

Монгол ирвэс ”сээлфиджээ”
Монгол ирвэс ”сээлфиджээ”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.