Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт иргэний хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт иргэний хэрэг үүсгэжээ

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт иргэний хэрэг үүсгэжээ

 

14670887265771ff562d0b8Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар 2016 оны 6 дугаар сар 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Нийслэлийн өмнөх удирдлагуудыг ГАЗРЫН МАФИ-ийнхан хэмээн гүтгэж,  тэднийг  хотын даргаар ажиллах хугацаандаа 26.9 их наяд төгрөгийн хууль бус газар олголт хийсэн ч хотын төсөвт ямар ч мөнгө ороогүй” гэх агуулгатай бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд түгээсэн.

Тэд мэдээлэл хийхдээ Дэлхийн банкны 2013-2015 оны хооронд хийсэн судалгааны материалыг илт гуйвуулан эх сурвалжаа болгон үнэмшилтэй болгохыг санаархсан  байдаг.

Иймд МАН, түүний удирдлагын  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан  гэж үзэж МАН-ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, худал мэдээлэл түгээсэн этгээдүүдээр түгээсэн хэлбэрээр нь залруулга гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбат шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт иргэний хэрэг үүсгэн зохих ажиллагааг явуулж байгаа юм байна.

Эх сурвалж: Zaluu.com

Монголчуудын хүн чанарыг хэн устгаад байна
Монголчуудын хүн чанарыг хэн устгаад байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.