Э.Амарбат Нийслэлийн прокуророор томилогдох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
Э.Амарбат Нийслэлийн прокуророор томилогдох уу

Э.Амарбат Нийслэлийн прокуророор томилогдох уу

Улсын Ерөний прокуророор томилогдоод удаагүй байгаа М.Энх-Амгалан юун түрүүнд прокурорын байгууллагадаа халаа сэлгээ хийж  байна. Ингэх шаардлага зүй ёсоор гарч ирсэн биз. Түүнийг томилохоор УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн зүгээс  прокурорын байгууллагын ажилтнууд шударга бус байгаа талаар шүүмжилж байлаа. Тэгвэл иймэрхүү шүүмжлэлийг М.Энх-Амгалан соргогоор тусгаж авсан бололтой. Тэрбээр Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, түүний орлогч Ц.Батболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нийслэлийн прокурорыг одоо Д.Баянжаргал түр орлон ажиллаж буй. Тэгвэл орных нь хүнийг сонгон шалгаруулахаар болжээ. Сонгон шалгаруулалтанд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат нарын хэд хэдэн хүн материалаа бүрдүүлж өгөөд байгаа аж. Э.Амарбатын хувьд туршлагатай хуульч гэдгийг хүмүүс мэдэх байх. Харин хэдэн жилийн өмнө  сайд асан С.Отгонбаярын /одоо Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаа/ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч эмэгтэй нь бусдын ятгалгаар гүтгэлгийн чанартай мэдээлэл олон нийтэд цацаж АТГ-ын мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Э.Амарбатын нэр хүндийг гутаахыг оролдсон гэдэг. Өнөөх өмгөөлөгч эмэгтэй нь сүүлдээ ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ лээ. Гэхдээ Э.Амарбат тэдэнтэй хуулийн дагуу “тооцоо” бодоогүй нь асуудалд хүлээцтэй хандаж, эр хүний голч чанараа хадгалж үлдэхийг хичээсэн хэрэг болов уу. Юутай ч тэр  Нийслэлийн прокурорт өрсөлдөх нь ээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Таксины мөнгөгүй охинд тусалсан гудамжны эр интернэтэд шуугиан тарьж байна
Таксины мөнгөгүй охинд тусалсан гудамжны эр интернэтэд шуугиан тарьж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.