У.Хүрэлсүхийн Засгийн газар малчдаа мартсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
У.Хүрэлсүхийн Засгийн газар малчдаа мартсангүй

У.Хүрэлсүхийн Засгийн газар малчдаа мартсангүй

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, үүнээс гадна мал аж ахуйн салбарт ч тулгамдсан асуудал бий боллоо. Одоогийн байдлаар Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай зэрэг олон аймагт цагийн байдал хатуураад байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар малчдад чиглэсэн тодорхой, оновчтой арга хэмжээ авч, хот суурин газарт иргэдийн амьдрал ахуйг дэмжих том ажилтай дөрөө харшуулан, хөдөө орон нутагт малчдаа дэмжиж байгаад тун ч талархалтай байна.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт нэн хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сумдад хүндэвтэр байгаа Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо. Дээрх аймгуудын 40 мянган малчин өрх энэ тусламжийг хүртэнэ. Тодотговол, нэг өрхийг 300 мянган төгрөгийн үнийн дүн бүхий тэжээлээр хангахаар боллоо.  Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэх юм байна. Энэ бол яах аргагүй цаг үеэ олсон шийдвэр юм.

Монгол Улс мал аж ахуйн орон төдийгүй иргэдийн чамгүй хувь нь мал аж ахуйн салбараас хараат амьдардаг. Өнөөдрийн Засгийн газарт цар тахал, хөл хорио, иргэдийн амьдрал ахуйг тэтгэх, эдийн засгаа сөхрүүлчихгүй байх, Монгол Улсын гадаад байр суурьт анхаарах гээд юу эс мундах билээ. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар цаг үеэ мэдэрсэн олон шийдвэр гаргаж, эдийн засаг, нийгмийн амьдралыг өөд татахыг хичээж буй. Түүний нэгээхэн жишээ нь малчдад үзүүлж буй дэмжлэг юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар малчдаа, малаа мартаагүй гэдгийг харуулж байна. Үүнээс гадна У.Хүрэлсүх сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудаас сонгогдсон түшээдтэй хамтран ажиллаж, энэхүү хүндрэлээс гарах арга зам хайж байгааг ч дуулгасан юм. Өдгөө малчдад олгож буй таван сая ам.долларын буцалтгүй тусламж бол бага мөнгө биш, монгол төгрөгийн ханшид шилжүүлэхээр 15 орчим тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний мөнгөөр юу ч босгож бүтээж болно гэхээр чамлах зүйл биш. Ямартай ч цагийн хатууд малчдад очиж тусламж бол ёстой л “Шар тос” юм.

З.Шатар 

Эх сурвалж: Түмэн.мн

 

Шинэ жил тэмдэглэхийг хориглолоо
Шинэ жил тэмдэглэхийг хориглолоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.