Мунзуй Нямдоржтой хамтран бусдыг барьцаалсан С.Мөнхбатын эхнэр барьцаанд байсан иргэний картаар ШОППИНГ хийж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Мунзуй Нямдоржтой хамтран бусдыг барьцаалсан С.Мөнхбатын эхнэр барьцаанд байсан иргэний картаар ШОППИНГ хийж байжээ

Мунзуй Нямдоржтой хамтран бусдыг барьцаалсан С.Мөнхбатын эхнэр барьцаанд байсан иргэний картаар ШОППИНГ хийж байжээ

Мунзуй хочит Нямдорж нэгэн иргэнийг барьцаалан 10 хоногийн  турш хорьж, энэ хугацаандаа их хэмжээний мөнгө гаргуулан авсан тухай өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан билээ. Тэгвэл Мунзуй Нямдорж дээрх гэмт хэргийг С.Мөнхбатын хамт үйлдсэн бөгөөд С.Мөнхбат нь нийгмийг цочроосон энэ хэрэгтээ өөрийнхөө эхнэрээ ч бас оролцуулсан бололтой. Нөхөр нь хүн барьцаалаад дээрэмдэж байх зуур эхнэр нь барьцаанд байгаа залуугийн Unionpay картаар шоппинг хийж байсан нь тогтоогджээ.

Болсон үйл явдлын тухай дурдахад “2016.5.15-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гарсан иргэн “Т” орой 19 цагийн үед эхнэр лүүгээ “Би чамаас салмаар байна, намайг эрж хайх хэрэггүй.” гэх мэт элдэв сонин үгтэй мессежүүдийг бичиж эхлэхэд нь жирэмсэн эхнэр нь цочирдон хүлээн авсан байна. Гэсэн хэдий ч өөрт нь хайртай, удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж байсныг нь мэдэх учир олон хоног эргэж ирэхийг нь тэвчээртэй хүлээсний эцэст аргаа барж хуульч, өмгөөлөгч Г.Батбаярт хэлж, ЭЦГ-т хандсанаар хуулийн байгууллагынхан шуурхай ажиллан иргэн Т-г барьцаалан хорьж байсан Мунзуй хочит Г.Нямдорж, С.Мөнхбат нарыг үйлдэл дээр нь баривчлан цагдан хорьсон байна.

 

www.FACT.MN

С.Жавхлан: Энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй, Монголын минь газар шороо гомдож байгаа
С.Жавхлан: Энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй, Монголын минь газар шороо гомдож байгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.