Л.Мөнхбаясгалан: Надад 10-15 жилийн ялтай залилангийн хэргээр эрүү үүсгэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 21 секунд
Л.Мөнхбаясгалан: Надад 10-15 жилийн ялтай залилангийн хэргээр эрүү үүсгэсэн

Л.Мөнхбаясгалан: Надад 10-15 жилийн ялтай залилангийн хэргээр эрүү үүсгэсэн

 

 -Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хорив-

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьсан, АНУ-ыг зорих гэж буйгаа фэйсбүүкээрээ дамжуулж, мэдэгдсэн билээ. Түүнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны удирдлагуудтай уулзах зорилгоор өнөө шөнө 00.55 минутад нисэхээр төлөвлөж байхад нь хилээр гарахыг хоригложээ. Тэрээр "Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж, гишүүнээр элсэн, Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэхээр  төлөвлөж байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед намайг гэнэт дуудсан. 

Ажил тарсны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг минь хориглолоо. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа.Энэ их чухал ажил байсан юм аа, уг нь. Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ" хэмээгээд онгоцныхоо тизний зурагтай хамт өөрийн фэйсбүүк хаягтаа нийтлээд байсан.

-ЦЕГ: Сэжигтнээр татаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа-

 

Энэ асуудлаар ЦЕГ-ын албаны хүнээс тодруулахад ""МИАТ" ТӨХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "Эм Эн Пи Ар" ХХК-тай Зөвлөх,ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг, "Мэдээллийн менежмент эрхлэгч төв" ТББ-тай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. МИАТ ТӨХК-ны эрх бүхий албан тушаалтнууд нь "Эм Эн Пи Ар" ХХК, "Мэдээллийн менежмент эрхлэгч төв" ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохирлцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчиж, гэрээгээр халхавчлан 88,4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр МУ-ын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа болно" гэсэн юм.

 -Л.Мөнхбаясгалан: Надад 10-15 жилийн ялтай эрүүгийн хэрэг үүсгэсэн-

Тэгвэл яг одоо Л.Мөнхбаясгалан эл асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Тэрээр "Надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн заалт буюу 10-15 жилийн ялтай юм байна. Тэр нь юу байсан бэ гэхээр 2013 онд "Миат" ХХК-тэй хийсэн 40 сая төгрөгний зар сурталчилгааны гэрээ байсан. Түүнийг маань гаргаж ирээд бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж хэлсэн.  Өнөөдөр миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй гэж бодож байна. 17 жил намайг ингэж гүтгэж байна. Би Монгол Улсын иргэний хувьд өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой юм байна гэж ойлгосон. Би С.Баярцогт, Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын үнэн баримттай олон хэвлэлд цацагдсан мэдээллийг л дэлгэсэн. Яагаад энэ хүмүүсийн нэрийг гаргаж болдоггүй юм. Энэ хүмүүс тийм дархан юм уу. Хэрвээ оффшорын талаар ярьсан, хэлсэн хүмүүсийг шалгах гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг, УИХ-ын даргыг шалгах хэрэгтэй" гэлээ.

 
Д.Ундрах
“Такси” кино ашиг орлогоороо тэргүүллээ
“Такси” кино ашиг орлогоороо тэргүүллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.