Худалдаа хөгжлийн банкийг луйвардсан хэрэгт тус банкны хоёр ажилтан холбогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Худалдаа хөгжлийн банкийг луйвардсан хэрэгт тус банкны хоёр ажилтан холбогджээ

Худалдаа хөгжлийн банкийг луйвардсан хэрэгт тус банкны хоёр ажилтан холбогджээ

Өнгөрсөн тавдугаар сарын 25 -ны өдөр 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан.

Тус хэрэгт холбогдсон 41 настай Б.Энхбаатар, 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, 34 настай Э.Золхүү нарыг эрэн сурвалжилж саатуулсан юм.

Уг дөрвөн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан хамтарсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн тухай "Өнөөдөр сонин"-ы өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.

Тодруулбал, Хэрэг шалгах явцад БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан "Эрдэнэт лайт" компаниын Худалдаа хөгжлийн банкан дахь данснаас хоёр сая ам.доллар луйвардахаас өмнө тус банкны 7 ажилтан дансных нь мэдээлэлд хандсаныг тогтоосон байна. Тэднээс хоёр нь залилагч нартай холбоотой нь нотлох баримтаар тогтоосон бололтой гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ZALUUCOM.MN

Сүмд нүцгэлж зураг авахын тулд 200 мянгыг зарлагаджээ
Сүмд нүцгэлж зураг авахын тулд 200 мянгыг зарлагаджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.