Хакухо Даваажаргалын хөрөнгө 400 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Хакухо Даваажаргалын хөрөнгө 400 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна

Хакухо Даваажаргалын хөрөнгө 400 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна

 

Арлын орны сумогийн дэвжээнээ од болон мандаж   байгаа Хакухо Даваажаргалын хөрөнгийг  монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог Япончууд  гаргажээ.
 
Япон хэвлэлд ёкүзона Хакухог  "Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг  хэвлэсэн нь дуулиан тариад байгаа.  Энэхүү  нийтлэлд түүнийг  Токиогийн төв хэсэгт"Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг "Tower manshion’’-ий 11-р давхарт амьдардаг гэжээ. Энэ байр Япондоо   хамгийн үнэтэйд тооцогддог баячуудын амьдардаг өргөө гэнэ. 
Хахукогийн амьдардаг байр л гэхэр монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэж бичжээ. 
"Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олж түүнийгээ Мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг байна. Энэ мөнгө нь монгол ханшаар 48 сая 262500 төгрөг гэнэ.  Үүнээс гадна Хакухо Даваажаргал  башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэжээ.
Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо.
Ёкозүна Монголд цагаан будаа ургуулах талаар ярьж байсан удаатай. Тэрээр  Хоккайдог сурталчлах элч төдийгүй  тэндхийн цагаан будааг "Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргаж сур талчилгааны хөлс авдаг аж.
Эх сурвалж: Shudarga.mn
МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН
МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН "НАР ГАРНА"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.