Манай тамирчид дөрөв дэх бариандаа амжилттай орж ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Манай тамирчид дөрөв дэх бариандаа амжилттай орж ирлээ

Манай тамирчид дөрөв дэх бариандаа амжилттай орж ирлээ

Өмнөд Америкт болж буй “Дакар Ралли-2015” Олон Улсын мото спортын уралдаан эхлээд дөрөв дэх өдрөө уралдаж байна. Тус өдөр нийт 91 машин барианаас гарснаас 77 нь барианд орж иржээ. Монгол Улсаа төлөөлөн 431 дугаартай жолооч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдаж байгаа бөгөөд энэ өдөр 70-рт орж ирсэн бол нийлбэр дүнгээр 67 бичигдэж байна. Харин 455 дугаартай машинд чиглүүлэгчээр явж байгаа дөрөв дэх гараанд Д.Жаргалсайхан 63-р барианд орж, нийлбэр 68-рт бичигдэж байна.


Урьд шөнө болсон уралдаан Аргентиний газар нутгаас гарч, Чили улсын Копиапо хотод барианд орж ирнэ. Харин тус уралдааны зам нь 315 км үргэлжлэх бол 4800 метрийн өндөрлөг рүү өгсч, 40 км элсэн манхантай, налуу хэвгий замыг шөнийн харанхуйд туулж бариандаа орж иржээ.

Харин мотоциклийн төрөлд дөрөв дэх өдөр 113 тамирчин оролцсноос 83 дугаартай оролцож байгаа Д.Болдбаатар 56-рт бариандаа орж ирсэн бол нийлбэр дүнгээр 83-рт байна.

Харин тав өдөр Чили улсын Копиапо хотоос гарч тус улсын Энтофагаста хотыг зүглэн 697 км замын туулна.



Эх сурвалж: Zaluu.com

Хустайн байгалийн цогцолбор бол дэлхийн хамгийн олон тахьтай газар юм
Хустайн байгалийн цогцолбор бол дэлхийн хамгийн олон тахьтай газар юм
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.