Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй ажиллах нөхцөлийг Эрдэс баялгийн салбарт бүрдүүлэе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй ажиллах нөхцөлийг Эрдэс баялгийн салбарт бүрдүүлэе

Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй ажиллах нөхцөлийг Эрдэс баялгийн салбарт бүрдүүлэе

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг жендэрийн үзэл баримтлалтай болгон шинэчилж, байгаль орчин, хүний эрх, нийгэм, нөлөөллийн бүсэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, салбарын үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст тэгш хүртээх, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн харилцааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх хүрээнд хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх замаар жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр УУХҮЯ-наас 2017 онд Эрдэс баялгийн салбарын нөлөөллийн үнэлгээг хийж, энэхүү үнэлгээнд тулгуурлан Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026) болон түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталсан юм.

ЭРДЭС БАЯЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ТББ ЭРХЭМ ЗОРИЛГОО ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙДЛААР АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ ХЭН НЭГНЭЭС ХАМААРАЛГҮЙГЭЭР ӨӨРИЙН УР ЧАДВАРААРАА МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭМЭЭН ТОДОРХОЙЛСНООС ҮЗВЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ОРЧИН, НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД ӨГВӨЛ ТЭД НЯГТ НЯМБАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАЖ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

Эрдэс баялгийн салбарт зөвхөн эрчүүд л ажиллах боломжтой, эмэгтэйчүүд ажиллах боломжгүй нөхцөл нь хэцүү хүнд гэсэн жендэрийн хэвшмэл үзэл нийтлэг байдаг нь нэг талаас эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгааг тодорхойлох хүйс болон эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмсоёлын ялгааг тусгадаг ойлголт болох жендэрийн ойлголтоо танин мэдээгүй байдагтай холбоотой. Эрдэс баялгийн салбарт анхны эмэгтэй ажилтнууд 1931 онд ажиллаж байсан баримт байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн орчинд дэмжиж эрхийг хангах хэрэгцээ байсаар байна. Одоогоор энэ салбарт ажиллагсдын 15% эмэгтэйчүүд эзэлж, зарим компанид 25% хүртэл хувь ажиллаж байгаа ч эрдэс баялгийн салбарын оролцогч нарт хүний эрх болон жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх, инженерээр суралцаж буй охидын мэргэжил сонголтыг нэмэгдүүлэх, ростерийн ажилтай холбоотой гэр бүлийн амьдралд нөлөөлөх эрсдэлийг бууруулах, уул уурхайн нөлөөнд өртөгч бүс нутгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр ажиллахад хүн бүрийн хүний эрхийн болон жендэрийн мэдлэг, мэдрэмжтэй оролцоо чухал бөгөөд энэ хэрээр нийгэм эдийн засгийн өгөөж бий болно.

Монгол улсын хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч тэдний ур чадвар, оролцоо буюу хүний нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь улс орны хөдөлмөрийн бүтээмж болон эдийн засгийн өсөлтийг дэмжиж чадахгүй байна гэж Дэлхийн банкны “Уул уурхай ба Оюун ухаан” 2020 оны эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаанд дурдсан нь биднийг уламжлалт хандлагаа өөрчилж харах болсныг илтгэж байна. Яагаад гэдэг нь ойлгомжтой бол ЯАЖ, ХЭРХЭН гэдэгт хүн бүрийн оролцоо чухал. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ эрхэм зорилгоо Эрдэс баялгийн салбарт монгол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн ур чадвараараа мөрөөдөлдөө хүрэх боломжийг бүрдүүлэх хэмээн тодорхойлсноос үзвэл эмэгтэйчүүдэд орчин, нөхцлийг бүрдүүлээд өгвөл тэд нягт нямбай, хариуцлагатай ажиллаж нийгмийн хөгжлийг хурдасгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид бие биенийхээ хүн хэмээх эрхэм чанарыг хүндэтгэж, ойлголцож, хамтдаа урагшлая.

“Эрдэс баялгийн тойм” сонин

 

МАН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
МАН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.