“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо

“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан чанарын сарын уралдаант аяныг “Тавантолгой Түлш” ХХК-ийн хэмжээнд “Чанарыг эрхэмлэе” уриан дор 2022 оны арваннэгдүгээр сард зарласан. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа.

Чанарыг хэрэгжүүлэгч шилдэг цехээр Баруун үйлдвэрийн 2-р цех шалгарсан бол удаах байрт Баруун үйлдвэрийн 1-р цех, гутгаар байрт Зүүн үйлдвэрийн 3-р цех, тусгай байранд Диспетчер шуурхай зохицуулалтын хэлтсийн 5-р ээлжийнхэн шалгарлаа.

Чанартай үйлчилгээтэй шилдэг аж ахуйн нэгжээр Эрдэнэс нар хур ХХК тодорсон байна.

Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар Зүүн үйлдвэрийн технологич Ж.Болд-Эрдэнэ, талбайн нярав Б.Азжаргал, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ахлах Д.Тэлмүүн, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ажилтан О.Цогтбаяр нар шалгарсан. Харин Баруун үйлдвэрийн Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар технологич Д.Амаржаргал, талбайн нярав Ц.Амартүвшин, 3-р цехийн 1-р ээлжийн савлагааны ахлах Л.Батмөнх нар шалгарлаа.

Баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь
Баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.