ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТАСАЛДАЖ, ОРЛОГО ГУРАВ ДАХИН БУУРЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТАСАЛДАЖ, ОРЛОГО ГУРАВ ДАХИН БУУРЧЭЭ

ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТАСАЛДАЖ, ОРЛОГО ГУРАВ ДАХИН БУУРЧЭЭ

Хөшөөтийн ордоос нүүрс экспортолж буй “Mongolia Energy Corporation” III-IX сарын хоорондох хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргалаа. Дээрх хугацаанд тус компанийн орлого 269 орчим сая хонконг доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг гурав дахин буурсан байна. Мөн татварын өмнөх алдагдлын хэмжээ нь 2.3 дахин нэмэгдэж, нэг тэрбум хонконг доллар болсныг санхүүгийн тайландаа дурджээ. “COVID-19” цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сараас нүүрсний экспортыг зогсоосон бол БНХАУ-ын тал хатуу хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан юм.

“Mongolia Enegry Corporation”-ийн хувьд наймдугаар сараас эхлэн хэвийн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсноор III-IX сарын хугацаан дахь нүүрсний орлого нь эрс тасалджээ. Тайлант хугацаанд тус компани 224 мянга 600 тонн цэвэр коксжих нүүрс борлуулсан нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 2.7 дахин буурчээ.

Засгийн газраас нь дэд бүтцийн хэд хэдэн шинэ төслүүдийг санаачилж байгааг “Mongolia Energy Corporation” тайландаа дурджээ. Мөн Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч хэвээр байгаа юм. Монгол Улсын Засгийн газар "Эдийн засгаа дэмжих зорилгоор эрдсийн экспортоо ирэх жил идэвхтэй дэмжинэ" гэж харж байгаагаа дурдсан байна.

Дэлхий нийтийг түгшээсэн “Эбола” вирус
Дэлхий нийтийг түгшээсэн “Эбола” вирус
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.