МИАТ-ийн онгоц цаг гаруй агаарт эргэлджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
МИАТ-ийн онгоц цаг гаруй агаарт эргэлджээ

МИАТ-ийн онгоц цаг гаруй агаарт эргэлджээ

 

ongots

Олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа агаарын тээврийн МИАТ компанийн онгоц энэ сарын 7-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас  БНСУ-ын чглэлд хөөрөхдөө, агаарт 1-2 цаг гаруй эргэлдсэн талаар иргэд тайлбар авахыг хүсч бидэнд хандсан юм. Энэ талаар МИАТ компаниас тодруулахад тэдний зүгээс дараахь тайлбарыг өглөө.

 -ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ ЖИГД БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАСАН-

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Улаанбаатар Сөүл чиглэлийн  ОМ301 дүгээр  аяллын нислэгт техникийн саатал гарсан. “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 7-ны өдрийн 09:51 цагт хөөрсөн тус агаарын хөлөг шатахуун зарцуулалт жигд байгаа эсэхийг нягталж, баталгаажуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор  “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 10:53 цагт буцаж газардаад холбогдох журмын дагуу зохих арга хэмжээ авсан. ОМ301 дүгээр аяллын нислэг аюулгүй хэвийн үргэлжилж, БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 14:37 цагт хэвийн газардсан” гэсэн юм.


Уг асуудалд тус компанийн зүгээс ийм тайлбар өгч байгаа боловч агаарт нөхцөл байдал өөр байжээ.

 -ЗОРЧИГЧИД АЙЖ САНДАРЧЭЭ-

Туршлагатай, олон жил үйл ажиллагаа явуулсан тус компанийн хувьд ямар учраас олон зорчигч бүхий онгоцоо агаарт хөөрсний дараа шатахуун зарцуулалт хэвийн байгаа эсэхийг шалгасан байх вэ. Тухайн үед зорчигчид гайхаж, зарим нь сандарч утсаараа гэрийнхэн рүүгээ нууцаар мессэж хүртэл бичсэн байна. Мөн нисэх орчимд амьдардаг зарим иргэд энэ байдлыг ажиглаж, гайхаж хүлээн авчээ. Нисэх багийн зүгээс “Нислэгийн аюулгүй ажиллагааг шалгаж байна” гэж хэлсэнд зарим зорчигчид илтэд дургүйцэн хүлээж авсан аж. Учир нь онгоцны аюулгүй байдлыгзорчигчдоо тээвэрлэснийхээ дараа шалгана гэдэг бол эрсдэлтэй алхам. Тус онгоцоор зорчсон иргэн уг болсон явдалд багагүй цочирдсон талаараа танилууддаа ярьсан байна.

“Агаарт нэг цаг орчим эргэлдэх үед даралт ихэсч, дотор муухайрч сүүлдээ яагаад зорчигчгүй байх үедээ энэ шалгалтаа хийж болоогүй юм бол” гэж бодсон хэмээжээ. Хэдийгээр иргэд тухайн үед айж сандарсан ч гэсэн аюулгүй газардсан учраас ямар нэг хэл ам, гомдол үүсгэлгүйгээр өнгөрсөн байна. Гэвч ийм асуудал дахин давтагдахгүй байхыг иргэдийн зүгээс хүссэн байна. МИАТ компанийн зүгээс ийм нөхцөл байдал үүсгэсэн байхад иргэд дахин итгэж үйлчлүүлэх болов уу.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Medee.mn

Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам.долларын нэмэлт орлого олжээ
Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам.долларын нэмэлт орлого олжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.