АРЕВА ба ураны эрэлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 23 секунд
АРЕВА ба ураны эрэлт

АРЕВА ба ураны эрэлт


Манай улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Францын “АРЕВА” группийг бид өнөөдөр андахгүй болсон. Тус групп зөвхөн манайд бус ураны нөөцтэй дэлхийн таван тивийн улсад үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. “АРЕВА”-г гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж, уран олборлон газар шороог тахалж, хордуулж байна гэх шүүмжлэл дагалддаг. Гэхдээ ураны олборлолт явуулж байгаа улс орнууд уг шүүмжлэлд эсрэг байр суурьтай ханддаг  юм билээ. Тухайлбал  Казахстан улс 2009 онд дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 28 хувь, 2010 онд 33 хувь, өнөөгийн байдлаар ойролцоогоор 38 хувийг  бүрдүүлж байгаагаараа дэлхийд тэргүүлэгч уран олборлогч орон болсон. Ураны уурхайн хүчин чадал болон тоо хэмжээг огцом өсгөснөөр энэхүү үр дүнд хүрсэн юм. Одоогийн байдлаар 14ураны уурхай Казахстанд ажиллаж байна.

Өнөөдөр Казахстан улс хэтдээ дан уран зарах бус түлш болгож худалдах зорилт тавин ажиллаж байна. 2016 он гэхэд Казахстан улс дэлхийн цөмийн түлшний зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа аж. Тус улсад АРЕВА, Казахстаны “Казатомпром”-ын хамтарсан “Катко” ураны уурхай үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай улсын хувьд уран, цөм гэдэг бидний үгийн санд барагтай л бол хэрэглэгдэж байгаагүй гэхэд болно. Засгийн газрын агентлаг байгуулагдан энэ сэдвээр ярьж эхэлсэн. Харин Дорноговь, Сүхбаатар аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “АРЕВА” группийн охин компани болох “Кожеговь” компани шинээр Зөөвч Овоо(газрын нэр нь Зүүвч Овоо), Дулаан Уул хэмээх хоёр ураны орд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас илрүүлж,мэдээлсэн.

Манайд ураны хайгуулын улмаас ургамал амьтан хордож, мал үхэж байна гэх мэдээлэл нэг хэсэг нийгмийгсэрдийлгэсэн. Үүнд  төр, засгаас ажлын хэсэг гаргаж, шалгалт явуулан малын эндэгдэл урантай холбоогүйг тогтоож, цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр  иргэний нийгмийнхний популизмд олон нийт цочирдохоо байж. Нөгөөтэйгүүр дэлхийн хөгжил хийн түлшний үйлдвэрлэл рүү чиглэж, уранаа олборлосон орнууд эрчимтэй хөгжиж байгаа нь олон нийтэд ураны талаар эерэг төсөөлөл нэгэнтээ бий болгожээ. Гэхдээ төр, засгаас ураны хайгуулын үед ч олборлолтын явцад ч хяналтаа сайн тавих хэрэгтэйг олон нийт анхааруулж байгаа.

“Цорын ганц зорилт-осолгүй байх”

2013 онд УИХ-ын гишүүн Г.Уянга, Я.Содбаатар, Н.Батцэрэг тэргүүтэй УИХ-ын гишүүд, Цөмийн Энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр, төрийн өмчит Мон-Атом ХХК-ний гүйцэтгэх захирал асан Ж.Билэгсайхан нарын зэрэг бусад төрийн өндөр албан тушаалтнууд 2013 онд Францын Бессин хот болон Парис дахь “АРЕВА” группийн үйл ажиллагаатай тус компанийн хүсэлтээр танилцаж байсан юм байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар тэргүүтэй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл манайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа, дэлхийд тэргүүлэгч Францын “АРЕВА” группын үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг Парисын төвд байрлах “АРЕВА” цамхагт тус группийн Уул уурхайн бизнес группийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэндэд ерөнхийлөгч Кристоф Нөньё хүлээн авч уулзан, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

“АРЕВА” групп цөмийн, болон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зорилготой, жилийн 9 тэрбум 240 сая еврогийн худалдааны нийт орлоготой ажээ.Цөмийн салбарт АРЕВА группураны хайгуул, олборлолт, баяжуулалт, цөмийн түлш үйлдвэрлэх, цөмийн реактор барих, цөмийн реакторын засвар үйлчилгээ, цөмийн түлшний дахин ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг бүх салбарт ажилладаг юм байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар Францын Засгийн газар “АРЕВА”-гийн нийт хувьцааны 86.52 хувийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа аж.

2014 оны байдлаар Канад, Казахстан, Нигер гэсэн гурван улсад “АРЕВА”-гийн оролцоотой дөрвөн уурхай ажиллаж байна. Францад 1947-2001 онд ураны олборлолт явагджээ. Уул уурхайн үйл ажиллагааг Францын Цөмийн Энергийн комисс, дараа ньАРЕВА-гийн өмнөх өвөг компани болох “Кожема”,түүнээс “АРЕВА” групп залгамжлан авчээ. Мөн хувийн хэвшлийнхэнураны уурхайн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. “АРЕВА”-гийн хариуцдаг 234 сайтаас 17 нь  хадгалах, 8 нь хуучин үйлдвэр, 12 нь бүс нутгийнх,  25 нь мужийнх байдаг аж.

Үйл ажиллагаандаа “Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ил тод байдал” гэсэн гурван зарчмыг чухалчлан баримталдаг байна. Үүнийг зөвхөн “АРЕВА”-гийн төв оффисийнхон бус таван тив дэх 45 мянган ажилтан бүр мөрддөг. Аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны талаарх олон улсын хамгийн шилдэг стандартуудыг ажилдаа мөрдлөг болгосон хариуцлагатай уул уурхайн оролцогч гэдгээ тус компани мөн онцолж байлаа. 

Франц улс 50орчим жилийн өмнөөсураны үйлдвэрлэл явуулж эхэлжээ. 2013 оны сүүлчээр “АРЕВА”-гийн Уул уурхайн бизнес групп-т бүртгэгдсэн ажилчдын авсан цацрагийн шарлагын хамгийн өндөр тун нь 16 м3в-ээс бага байсан нь Францын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дүрэм журам, стандартад заагдсан шаардлага болох ажилчдын авч болох цацрагийн шарлагын тун жилийн 20 м3в-ээс бага байжээ. Олон улсын стандартаар нэг ажилтны авч болох цацрагийн шарлагын тун нь таван жилд дунджаар нийт100 м3в-ээс бага байх, гэхдээ жилд 50 м3в-ээс хэтэрч болохгүй гэж үздэг байна. Өмнө нь ажиллаж байсан ажиллагсад болон орон нутгийн иргэдийн эрүүл ахуйг байнга хянаж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг аж. Мөн тус компани Хөдөлмөрийн  аюулгүй байдлын тухайд “Цорын ганц зорилт-осолгүй байх” гэсэн уриатай юм билээ. Осол гэхээр манайхны хувьд хүндээр тусгаж авдаг. Тухайлбал олон нийтийг хамарсан эсвэл хэн нэг хүний амь насанд нөлөөлсөн гэдэг ч юм уу. Тэгвэл “АРЕВА” группын хувьд аль нэг орны уурхайн талбайд ажилтан хурууны өндгөө гэмтээсэн л бол осолд бүртгэдэг дүрэмтэй аж.

“Атомын цахилгаан станцын түлшний хаягдлыг ураны олборлолт явуулж байгаа улс хариуцахгүй”

“АРЕВА”-гийн үйл ажиллагаатай танилцаж буй ИТХ-ын төлөөлөгчид “АРЕВА” групп гадаад улс оронд хөрөнгө оруулж байгаа компанийн хэдэн хувийг эзэмшдэг, ТЭЗҮ-ийг хэрхэн хийдэг, ураны олборлолт Ази тивд яагаад их явуулдаг, уранаас гаргасан хаягдлыг хэрхэн шийддэг, байгальд яаж нөлөөлөх, тухайн газар нутагт олборлолтоос гадна ямар үйл ажиллагаа явуулдаг зэргийн талаар асууж байлаа.

Тус группийнхан уул уурхайн үе шат бүртээ байгаль орчныг дээдэлдэг гэдгээ онцолж байна лээ. Тухайн газар нутагт ураны хайгуул, олборлолт эхлүүлэхдээ анхны төлөв байдлын судалгаа хийдэг байна. Ус, агаар, хөрс, амьтан ургамал гэх мэтээр ангилан байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг гаргадаг аж. Талбайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гол чигийг тодорхойлон, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн судалгаа хийж, хяналт тавьдаг гэнэ. Олборлолт дууссаны дараа ч тухайн хэсгийн талбайг байнгын хяналтад авдаг байна. Уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн нөлөөллийг багасгах, унаган төрхөнд нь илүү ойртуулах үүднээс судалгаа болон бусад ажлыг үргэлжлүүлэн хийдэг ажээ.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих чиглэлээр ямар ажил хийснээ төлөөлөгчдөд мөн танилцуулж байлаа. Жишээ нь, “АРЕВА” групп Канад улсад Мөсөн талбайн болон Залуучуудын төвийн шинэчлэлийг санхүүжүүлсэнээр орон нутгийн иргэдийн аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Нигерт Арлитийн орон нутгийн эдийн засгийг бичил зээлийн төсөл хэрэгжүүлэх замаар дэмжжээ. Намиб улсад Спизкопийн усан хангамж, зохицуулалтын системийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн бол Габонд Мунанагийн нөхөн сэргээгдсэн нутаг дахь сургуульд тоног төхөөрөмж хандивлах, мэргэжлийн сургалтанд орон нутгийнхнийг сургах, газар тариалангийн төсөл зэрэгсанаачилгуудыг дэмжин ажилласан байна. Казахстан дахь АРЕВА, Казатомпромын хамтарсан “Катко”шар нунтгийн үйлдвэр нь Сузак дүүрэгт Шолаккорганы дунд сургууль болон Тасты тосгонд хүүхдийн цэцэрлэг байгуулах зэргээр ач холбогдолтой төслүүдийг дэмжин ажилладаг юм билээ.Харин манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш “АРЕВА” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Зүүнбаян багт 2 жилийн хугацаатай Мал эрүүлжүүлэх төслийг санхүүжүүлж байгаа, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг Хэвлийн хөндийн дурангийн мэс заслийн иж бүрэн аппараттай болгосон зэрэг нилээд хэдэн нийгмийн болон хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулжбайгаа юм байна.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээллээр бол жилд 60000 тонн ураны эрэлтийг хангахын тулд 2020 оноос шинэ ураны уурхайнууд шаардлагатай гэнэ. 2013 онд “АРЕВА” групп 9 тэрбум600 сая еврогийн үнэ бүхий 11 жилийн ажлынхаа урьдчилсан захиалга авчээ.

Дэлхий дээр 149 цөмийн реактор хаагдсанаас 54 нь Япон улсад байна. Үлдсэн 439 цөмийн реактор дэлхий дахинд ажиллаж байна. Дэлхийн зах зээлд эдүгээ ураны үнэ буурч байгаа. Харин Японд цөмийн цахилгаан станцууд ашиглалтад орсоны дараагаар хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа аж.

Харин “Түлшийг цөмийн реакторт 4-5 жил ашигладаг. Нийтдээ 96 хувийг нь дахин ашиглаж, 4 хувийн хаягдал гардаг гэнэ. Гэхдээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа атомын цахилгаан станцаас гарч буй цөмийн хаягдлыг ураны олборлолт явуулж байгаа улсхариуцдаггүй” хэмээн “АРЕВА”-гийн удирдлагууд мэдэгдэж байлаа. 

Хуучин ураны уурхайн талбай байдаг Бессин хот

Монголын төлөөлөгчид “АРЕВА”-гийнхан хуучин уурхайн орд газар байсан Францын баруун хэсэг дэхЛимузин мужийн Бессин хотоор айлчилж, өнөөдрийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдралтай танилцуулсан юм.

Бессинд АРЕВА-гийн Геологийн төв лаборатори СЕПА байдаг ажээ. ЭндАРЕВА-гийн хайгуул, олборлолт хийж буй орон бүрээс ирсэн ураны хүдрийн дээжийг нарийвчлан шинжилдэг ажээ. Шинжилгээндээураны хүдрийг хатууруулж, ялтас болгон зүсч хүдрийн ширхгийг нарийвчлан судалж байна. Мөн газар дор уусган олборлох аргыг лабораторийн орчинд шилэн хоолойд туршиж, ураны шар нунтгийг гарган авч буйг эндээс харж болох аж. Мөн шар нунтгийг шингэн төлвөөс хатаах бүх процессийг өөр өөрийн онцлогтой, орцтой АРЕВА Уул уурхайн бизнес группын үйл ажиллагаагаа явуулдаг газар бүрийн ураны хүдрийн дээж дээр туршдаг байна. Энд АРЕВА-гийн охин компани болох Кожеговийн хайгуулын ажлын үеэр Дорноговь аймгийн нутгаас авсан дээжүүд үүн дотроо Дулаан Уул, Зүүвч Овоо хэмээх ураны ордтой газруудаас ирсэн дээжүүд жижиг хайрцагт кодлогдон тавьсан нь эгнүүлэн тавьсан ширээн дээгүүр байна. Үүнтэй зэрэгцэн Казахстан, Канад, Нигер зэрэг орны ураны хүдрийн дээжүүд мөн үзэгдэнэ.

АРЕВА-гийнхан мөн 60 жилийн цуглуулгатай Бессинд байрлахураны хайгуул, олборлолтын түүхчилсэнархиваа сонирхуулав. Энэ нь ураны салбарын хамгийн том архив гэнэ. Цаг үеэ дагаад цаасан материалуудаа цахим болгож байгаа гэнэ. Энд байгаль орчны судалгаа хийсэн анхны үеэс эхлээд бүх шат дамжлагын үеийг архивлан хадгалжээ. Нийт 4300 метр болох тавиурууд дээр геологи, уул уурхайн архивлагдсан материалууд байна. Мөн 200 мянган план зураг, газрын зураг, 66700 сансраас авсан зураг энд хадгалагдаж байна.Тиймээс ч манай ДулаанУул, ЗөөвчОвоо ураны ордтой холбоотой материал хэдийнэ архивлагджээ.

Энэ бүхэнтэй танилцсан Дорноговь аймгийн ИТХ, бизнес, төрийн бус байгууллагын төлөөлөгчид ч Францын “АРЕВА” группийн үйл ажиллагаатай ийнхүү танилцаж, иргэддээ тайлагнах аян замын  богц дүүрэн буцлаа.

 

Н.ЭНХ

Өнөөдөр нохой өдөр
Өнөөдөр нохой өдөр
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.