Ерөнхий сайдын нэрээр далайлгаж албанд томилогдсон АЗ ХОРЫН ЭЗЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Ерөнхий сайдын нэрээр далайлгаж албанд томилогдсон АЗ ХОРЫН ЭЗЭН

Ерөнхий сайдын нэрээр далайлгаж албанд томилогдсон АЗ ХОРЫН ЭЗЭН

 

Завхан аймгийн Түдэвтэй сумын Татварын байцаагч тэтгэвэрт гарч тус орон тоон дээр нь орон нутагтаа ажиллаж

амьдарч байгаа мэдлэг боловсролтой залуус өрсөлдсөн байна.

Гэтэл төрийн албаны шалгалтад урьд нь өгөөд тэнцээгүй, урд нь нэгэн банкны салбарт ажилллаж байгаад ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар ажлаасаа халагдсан гэгдэх Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрийн төрсөн эгчийн охин Б.Ойгонтүмэн дайран оржээ.

Төрийн албаны шалгалтанд ч тэнцээгүйдэг энэ хүнийг Улаанбаатараас бүр төрийн ордоноос утас цохиж шууд томилох дарамт ирсэн гэх яриа сум даяар хаврын түймэр мэт дэгдэж байна гэнэ. Ингээд нутаг орны удирдлагууд “наашаа харж инээж, цаашаа харж ярвайн байж” дарамтанд орон хууль дүрмийг уландаа гишгэн “шахааны хүнийг” томилохоос өөр аргагүйд хүрээд байгаа бөгөөд сонгон шалгаруулалтанд орсон залуус “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болж хохироход хүрсэн аж.

Нутаг орныхоо эгэл ардын хүүхдүүдийг алагчилсан энэ муухай үйлдлийг таслан зогсоохоор нутгийн иргэдхэвлэл мэдээлэлд хандаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахаар болсон байна.

Энэ мэтчилэн эрх мэдэлд дулдуйдсан салбадайнууд Ерөнхий сайдын нэр барьж сум орны удирдлагуудыг дарамталж хууль ёсыг уландаа гишгэж нутгийн иргэдийг басамжилж байгааг таслан зогсоох цаг нь болжээ...

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Bolod.mn

АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.