Сургалтын төрийн сангаас оюутнуудад олгодог 70 мянган төгрөг энэ сард буух сайхан мэдээ байна. Өөрөөр хэлбэл 4 дүгээр сард багтааж олгох ёстой байсан оюутны 70 хойшилсоор энэ сард олгогдоно хэмээн Монголын Оюутны холбоо оюутнуудад мэдэгдэж байгаа ажээ.
Төрийн сангийн бүрдүүлэл муу байгаа учир ийнхүү оюутны 70 мянган төгрөгийг өгөхгүй хойшлуулсаар байгаа. Харин Сангийн яамнаас энэ талаар тодруулахад Сургалтын Төрийн санд оюутны 70 мянган төгрөгийн санхүүжилт шилжигдээгүй байгаа. Төсвийн бүрдүүлэлт муу байгаа учир эхний ээлжинд бид төсвийн байгууллагын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг олгочихоод байгаа.гэхдээ оюутны 70 мянгыг энэ сардаа багтааж олгоно гэсэн хариу өглөө.
Сургалтын төрийн сангаас энэ улиралд 3-аас дээш голчтой оюутнуудад 70 мянган төгрөгийн тэгэлэг олгохоор болсон байна. Ингэхээр тэтгэлэгт хамрагддаг нийт оюутнуудын 60 орчим хувь нь 70 мянган төгрөгөө авах тооцоо байгаа ажээ. Энэ нь мөн л улсын төсвийн бүрдүүлэлт муу байгаа учир ийнхүү оюутнуудын тэтгэлгийн санхүүжилтийг хассан бололтой.
Н.Уранзаяа
Эх сурвалж: Mongolcom.mn