Чингэлтэй дүүрэг хөрсний нянгийн бохирдлоороо тэргүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Чингэлтэй дүүрэг хөрсний нянгийн бохирдлоороо тэргүүлж байна

Чингэлтэй дүүрэг хөрсний нянгийн бохирдлоороо тэргүүлж байна

Хөрсний алдагдлын талаар 2011-2014 онд хийсэн шинжилгээний дүнг 1993-2000 оныхтой харьцуулахад нянгийн тоо 29 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар, аймгийн төвүүдийн хүн амын нягтрал их, хөрс элэгдэл эвдрэлд орсон хатуу, шингэн хог хаягдлын тээвэрлэлт зайлуулалтын байдал хангалтгүй байгаагаас хөрсийг байнга бохирдуулж, хөрсний өөрөө цэвэрших чадвар алдагдсаар байна.

Нийслэлийн есөн дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын 2005-2013 онд жил бүр 56, 2014 онд 81 цэгээс авч нян судлал, хими, цацраг, мөнгөн ус, хүнд металлын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өгсөн байна. Харин нян судлалын шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян илрээгүй байна. Нянгийн ерөнхий тоон 10 жилийн дундаж үзүүлэлт 17218215±172182 байгаа бөгөөд хөрсний нянгийн бохирдлыг дүүргээр авч үзэхэд Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр, төвийн зургаан дүүргийн хувьд алслагдсан гурьан дүүргээс өндөр бохирдолтой байгаа аж.

Нийслэлийн эдэлбэр газрын хөрсний 89 цэгээс хүнд металлын шинжилгээний дээж авч, хар тугалга, кадми, мөнгөн усны агууламжийг тодорхойлж, стандартын үзүүлэлттэй харьцуулахад хар тугалга, кадмийнагууламж стандарт хэмжээнээс их гараагүй байна. Мнгөн усны агууламж шинжилгээ авсан бүх 89 цэгт илэрсэн ч стандарт хэмжээнээс хэтрээгүй байжээ.
 

Эх сурвалж: Zaluu.com

Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно
Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.