Атлантын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт Бермудийн гурвалжин гэж ойртсон зүйлсийг ховх сорж буцаан гаргадаггүй нууцлаг хэсэг бий. Харин Монголд арилжааны банкнууд Бермудийн гурвалжин шиг ховх сорсоор байна гэж аж ахуйн нэгжүүд дүгнэж байна.
Ингэж шүүмжлэх болсон шалтгаан нь эдийн засаг хямарсан хүндхэн энэ үед ашигтай ажиллаж байгаа нь зөвхөн банк болж таараад байна.
Онолын хувьд банк зээлдэгч 2 ижил төвшинд байх ёстой. Харин Монголд банк нь гуйлгаж зээлдэгч гуйж яваа нь бодит үнэн. Итгэлцэл дээр тогтдог банкны салбар итгэл биш хэрэгцээ, зайлшгүй шаардлага дээр тулгуурлан ашиг олж байгаа.
Эхний жишээ. Монгол банкууд картаар төлбөр тооцоо хийхэд 1 хувийн шимтгэл авдаг. Мэдээж үйл ажиллагааны зардлаа нөхөхийн тулд шимтгэл байх нь зүйтэй ч 1 хувь гэдэг хэтэрхий өндөр. 1 хувь гэсэн тоог гаргахдаа картаа тооцоо хийдэг байсан хэрэглээ 10 хувьтай байсан. Харин одоо бол 50-60 хувьд хүрсэн өндөр хэрэглээтэй болоод байна.
Хэдхэн жилийн өмнө сард 1 сая төгрөгийн шимтгэл авдаг байсан бол одоо 5-6 сая төгрөгийн шимтгэл авч байна гэсэн үг. Ялангуяа тавилга, электрон бараа гэх мэт үнэтэй барааны шимтгэл илүү ашигтай.
Бэлэн мөнгө гэхээсээ илүү цахим карт ашиглах хэрэглээ өсөхийн хэрээр өндөр шимтгэл авдаг банкны ашиг нэмэгдэнэ.
Дараагийн жишээ цахим картыг нь сонгож үйлчлүүлснийхээ төлөө хураамж төлсөөр байгаа. Сонгож үйлчлүүлсэн банканд мөнгөө байршуулаад буцааж авахын тулд 100 төгрөг төлнө. Өөр банкны АТМ-аас авбал 500 төгрөг төлнө. Уг нь өндөр хөгжилтэй оронд банкнууд ижил төрлийн АТМ машинтай. Нэгдсэн компани байгуулж ижил шимтгэлтэй үйлчилгээ үзүүлдэг. Энэ асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч өндөр шимтгэл авах нь банканд ашигтай учир ажил хэрэг болоогүй л байна.
Зах зээл муудаж эдийн засаг хямарсан ч банкны сэтгэхгүй хямрахгүй байгаа нь аж ахуйн нэгж иргэдэд хамгийн хүнд тусч байгаа. Банкны зээл 20-24 хувийн хүүтэй. Гэвч аж ахуй нэгжийн ашиг 10 хувьд хүрэхгүй байгааг учирлаж байна. Ийм мэдрэмжгүй уян хатан биш байдал итгэлцэл дээр тогтдог салбарт итгэх итгэлгүй болгож байгааг ААН-үүд шүүмжилж байна.
Өнгөрсөн онд Хятадын банкийг Монголд үйл ажиллагаа явуулах асуудал яригдаж байсан. Эдийн засгаа гадны том банканд атгуулна гэж орилсоор намжаасан. Харин аж ахуйн нэгжүүд хятадын банкийг оруулж ирээсэй гэж хүсч эхэлсэн. Учир нь жилийн 8 хувийн хүүтэй зээлийг хятадын банк олгох боломжтой гэж мэдэгдсэн. Ийм л өрсөлдөгч дээгүүр сэтгэдэг Монголын банкуудыг уян хатан болгоно гэж дүгнэж байна.
А.Баярмаа
Эх сурвалж: Dorgio.mn