“Омикрон хувилбар хүүхдэд илүү аюултай“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 53 секунд
“Омикрон хувилбар хүүхдэд илүү аюултай“ гэв

“Омикрон хувилбар хүүхдэд илүү аюултай“ гэв

Коронавирусийн Омикрон хувилбарыг дельтай хувилбартай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай гэнэ. Энэ талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулсныг "Дождь" суваг дамжуулжээ.

"Омикрон хувилбар хүүхдүүдэд илүү аюултай, тэр дундаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна. Коронавирусийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй, харин одоо омикрон халдвар хүүхдүүдэд их халдварлаж байна" хэмээн вирус судлаач өгүүлсэн байна.

Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд омикрон хувилбарын халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст омикрон илүү аюултай гэнэ.

Эрээнд биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд /бичлэг/
Эрээнд биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд /бичлэг/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.