Нийтлэлч Баабар: 2008 онд олсноо, 2012 онд зээлж тараасан, одоо байхгүйгээ тараагаад эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд
Нийтлэлч Баабар: 2008 онд олсноо, 2012 онд зээлж тараасан, одоо байхгүйгээ тараагаад эхэллээ

Нийтлэлч Баабар: 2008 онд олсноо, 2012 онд зээлж тараасан, одоо байхгүйгээ тараагаад эхэллээ

Эрх баригч АН-аас сонгуультай зэрэгцээд “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа” зэрэг хөтөлбөрүүд санаачилж байгаагаа мэдэгдээд байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтаар “Сайн оюутан” хөтөлбөр батлагдаж оюутнууд зээлд хамрагдах боломжтой болсон гэдгийг дуулгасан. Тодруулбал, “2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхлэх “Сайн оюутан” хөтөлбөр нь оюутанд зээл олгох боломж олгож байгаагаараа онцлог” хэмээсэн.

Тэгвэл үүний дараа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж малчны зээлийн хүү 10 хувь руу буурсан нь малчдыг дэмжсэн нэг бодлого байлаа. Тиймээс “Сайн малчин” хөтөлбөрийг Ардчилсан намынхан ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн малчдыг нутагтаа ажиллах, амьдрах  нөхцөлийг  сайжруулах бүхий л бололцоогоор хангах аж. Боловсруулах үйлдвэрүүдэд малчдаас мах, сүү, малын гаралтай түүхий эдийг нийлүүлснээр малчдын орлого 2-3 дахин нэмэгдэнэ” хэмээн мэдэгдээхэв.

Улмаар АН-ын “Сайн” тодотголтой хөтөлбөр үргэлжилж, “Сайн хашаа” хэмээн яригдаж эхлэв.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хашаа байшинд амьдарч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна. "Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна” гээд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв. Хэдийгээр дээрх бүгд сайхан сонсогдож байгаа ч энэ зээлүүдэд зарцуулах мөнгө Засгийн газарт байхгүй гэдэг асуудал дагуулаад  байгаа юм. 

Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрт 118 тэрбумыг төсөвлөсөн байна. Тэгвэл өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 5200 малчин 18 тэрбум 116.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Харин “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болчихоод байгаа юм.

Гэтэл АН-ын амлалт цаашид ч үргэлжилж, “Сайн хувьцаа” гэх нэрээр иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна хэмээн зар тараагаатахав. Үүнтэй зэрэгцэн өчигдрийн байдлаар 18 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлсэн байх юм. Энэ хувьцааг худалдаж авахад Засгийн газарт даруй 400 гаруй тэрбум төгрөг хэрэг болно. 
Тэгвэл энэ олон амлалтын санхүүжилт чухам хаанаас гараад ирэв. Саяхан л Засгийн газар зээл авч, цалин тэтгэврээ тавьсан. Нийтлэлч Баабар “2008 онд олсноо тараасан, 2012 онд зээлж тараасан, одоо байхгүйгээ тараагаад эхэллээ. Хорвоо чи Монголын зовлонд цадах болоогүй юу” хэмээн жиргэсэн нь бий. Энэ бол бодит байдал. Тэгэхээр эрх баригчид сонгуулийн шоу хийж байхгүй мөнгө иргэддээ амлаж байгаа нь энэ юм.

 “ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.