Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 20 секунд
Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?

Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?

Сүүлийн үед төрийн бус байгууллагуудтай холбоотой сайн гэхээсээ саар мэдээ их гарах боллоо. Салбар бүрт төрийн бус байгууллага, холбоод байдаг бөгөөд тодорхой үр дүнтэй байдаг нь ч байна байхгүй нь ч байна. Тухайлбал барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, явуулдаггүй нэр төдий гээд 40 гаруй холбоод бий. Ёстой л зуун яамаанд жаран ухна гэгчийн үлгэр. Иргэний нийгмийн хөгжлөө дагаад мэргэжлийн холбоод байгуулагдаж зөв менежмент, удирдлагаар ажиллаж чадвал гарцаагүй зөв бөгөөд сайн зүйл. Гэвч манай барилгын салбарын холбоод мэргэжлийн гэхээсээ илүүтэй хэдэн бизнесмэн, түншүүдийн нэгдэл байдаг болоод удаж байна.

Тэдгээр холбоод үе үеийн барилгын сайд нарын урд хойно нь гарч гуйж гувших магтах, бусдыг матах гээд зүсэн бүрийн арга хэргэлж толгойг нь эргүүлсээр барилгын салбарын хамгийн том төрийн бодлогын нэг болох тусгай зөвшөөрөл, мэргэжлийн сургалт гэсэн чухлаас чухал чиг үүргийг өөрсөддөө шилжүүлж аваад 3 жил болж байна. Энэ бүгдийг хэрэгжүүлж буй Монголын Барилгын үндэсний ассоциаци, Монголын Барилгын инженерүүдийн холбоо, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг 10 гаруй төрийн бус байгууллага бий.

Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл, сургалтын үйл ажиллагаа зөв менежменттэй болж хөгжлийн шинэ шатанд гарсан уу гэвэл үгүй өмнөхөө хуулбарлаж цаг хугацаа өнгөрүүлж байна. Яагаад гэвэл энэ ажлыг хийж хэрэгжүүлж буй холбоод нь мэргэжлийн бус дээр дурьдсанчлан хэдэн бизнесмэнүүд, төрөөс хувийн хэвшилд шилжсэн хурган дарга нарын л ашиг сонирхлын нэгдэл төдий болоод тэр.

Тэд төрийн чиг үүргийг гүйцэтгэхдээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэх боломжгүй бөгөөд чадахгүй байна. Барилгын тусгай зөвшөөрөл олгохдоо цахим системд шилжсэн гэж байгаа боловч тус программ нь хүнээс шууд хамаардаг бөгөөд ажилчид нь программдаа үзэмжээрээ хандаж, аж ахуйн нэгжүүдээс хууль, журамд заагаагүй зүйлс нэхэх, хойшлуулах зэргээр хүнд суртал гаргадаг болоод удаж байна.

Тэгвэл шийдвэр гаргадаг ажлын хэсгийн гишүүд нь хэн гэж санана. Бүр гайхалтай тухайлбал барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл олгохдоо хууль журамд байхгүй дэд ажлын хэсэг гэдгийг хэдэн холбоод хоорондоо ярьж байгаад гаргачихсан. Тэр дэд ажлын хэсэг нь бараг л тэр чигээрээ хувийн хэвшлийнхэн буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд. Тэд наанаа холбоодын захирал, удирдах зөвлөлийн гишүүд гэсэн нэрээр халхавчлах боловч цаанаа бүгд хувийн хэвшлийн компанийн захиралууд байна. Дэд ажлын хэсгийн дарга нь А. Батцэнгэл Тоонот констракшн ХХК-ийн захирал, А. Ичинхорлоо Өлзий Иш ХХК-ийн захирал, Б. Цогтоо Ти Энд Жи ХХК-ийн захирал гэх мэт хувьдаа зураг төслийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд байх жишээтэй.

Тэдний гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаа нь мэргэжлийн гэхээсээ илүү хувийн ашиг сонирхолд тулгуурласан, бизнесийн өрсөлдөгч нараа хавчин боосон шинжтэй байх нь их. Энэ байдлыг ойлгож мэдсэн барилгын яамныхан нь хүртэл энэ мэт хууль журам зөрчсөн үйл ажилллагаагаа зогсоож, дэд ажлын хэсэг гэгч журмын гадуурх субьектээ татан буулгахыг шаардаад аргаа барж буй гэх юм билээ.
Энэ мэт мэргэжлийн гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдээ хэзээ ном журманд нь оруулах юм болдоо...
Үргэлжлэл бий...

ХХААХҮЯ: Ногоочдод олгох мөнгөн урамшууллын материалыг 9 дүгээр сарын 1-нээс ХҮЛЭЭН АВНА
ХХААХҮЯ: Ногоочдод олгох мөнгөн урамшууллын материалыг 9 дүгээр сарын 1-нээс ХҮЛЭЭН АВНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.