ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо

ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо

 

  Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТЕГ-ын даргын томилгоог хэлэлцлээ. Улмаар ТЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа П.Одонбаатарыг томилов. 

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон", Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

 

Нарүтотой удахгүй салах ёс хийнэ
Нарүтотой удахгүй салах ёс хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.